Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квот ярих сэдвийн нэг
2011.06.15

Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квот ярих сэдвийн нэг

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас дараах тодруулгыг хийлээ.

-Байнгын хорооны хуралдаан дээр та “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. УИХ-д төлөөлөлтэй намуудын хувьд энэ хуультай холбоотойгоор  зөвшилцөж шийдлийг нь олох гурваас дөрвөн асуудал байна” гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Гол асуудал нь УИХ-ын гишүүний мандат хуваарилахад хэд нь пропорцианаль байх, хэд нь можариатор байх тухай асуудал юм. Мөн үлдэж байгаа хоёр,  гурван асуудал нь намын босго хэдэн хувь байх вэ, сонгогчийн саналын хуудсанд сонгогч саналаа илэрхийлэх тохиолдолд намыг дугуйлах уу, нэр дэвшигчийг дугуйлах уу .  Эсвэл хоёуланг нь хамтад нь дугуйлах уу гэдэг ч юм уу, нэг бол нэр дэвшигч дээр тодорхой онцлог гарч ирэх үү гээд нэг нь нөгөөгөөсөө ургаад гарч ирэх асуудлууд бий. Хамгийн ерөнхий утгаараа зангилагдах юм бол сонгуулийн можариатор системээр хэдэн УИХ-ын гишүүнийг сонгох юм, хэдийг нь пропорцианалиар сонгох вэ гэдэг асуудал байгаа.

-Сонгуулийн хуультай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг тодорхой болгох ёстой. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг хэлэлцсэнгүй?

-Эмэгтэйчүүдийн квотын асуудал ярилцах сэдвийн нэг яах аргагүй мөн.  Гэхдээ намын босготой холбоотойгоор холбогдож гарна.  Манай хувьд 15-аас доошгүй хувь байна гэсэн ерөнхий юм явж байгаа. Гол нь прорцианаль тогтолцоо маань 76 суудлын хэдэн хувь нь байх вэ гэдгээс шалтгаалаад эмэгтэйчүүдийн квотын асуудал онцлогтой байхыг үгүйсгэхгүй. Одоогоор урьдчилан хэлж чадахгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.