Б.Баттөмөр: Хуулийг сармагчин ч ойлгохоор бүтээ гэсэн үг байдаг
2018.01.25

Б.Баттөмөр: Хуулийг сармагчин ч ойлгохоор бүтээ гэсэн үг байдаг

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж, гишүүдийн олонхи нь төслийг дэмжээгүй учир Засгийн газарт буцаалаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах байр суурийг илэрхийллээ

Хуулийг сармагчин ч ойлгохоор бүтээ гэсэн үг байдаг. Энэ хууль үнэхээр ийм ойлгомжтой бүтээгдэх ёстой хууль. Бүртгэл гэдэг бол аливаа хөгжлийн суурь нь юм. Энэ хуулиудад журмаар зохицуулагддаг олон асуудлууд байдаг. Бид энэ хууль журмаар зохицуулдаг харилцааг аль болох багасаж батлах хэрэгтэй. Гишүүд цахим, дижитал, блокчейн гээд ярьж байна. Ер нь бол энэ хуульд цахим зохицуулалтыг маш сайн суулгаж өгөх ёстой. Ингэснээр ШУ, технологийн ололт амжилт энэ салбарт нэвтрэхэд нээлттэй байх юм. Ингэсний эцсийн зорилго бол хүнд суртлыг багасгах, ард иргэдийн цаг алдах зүйлийг л шинэчлэх юм. Тиймээс бид сайн ойлгож, олон талаас нь авч үзэх шаардлага байна

Манай иргэний үнэмлэхэд санах ой бий юу? Яг үүн дэр хөгжүүлэх, нэмэгдүүлж хөгжүүлэх боломж бий юу?

SSN гээд бусад хөгжилтэй оронд байдаг. Хаана ч очсон энэ дугаараараа очиход төрийн үйлчилгээгээ энэ төрийн бүх үйлчилгээг авдаг.  Манайхаар бол регистрийн дугаар л даа. Регистрийн дугаараа хөгжүүлээд SSN болчих боломж бий юу?

Түүний асуултад Хууль зүйн дэд сайд болон Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газрын дарга нар хариулт өгөв