2018.01.25

Б.Бат-Эрдэнэ:Улсын бүртгэлээс 1 тэрбум 70 сая төгрөг төвлөрүүлсэн гэж баярлаад байх зүйл биш

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж, гишүүдийн олонхи нь төслийг дэмжээгүй учир Засгийн газарт буцаалаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бүртгэлийн хураамжын асуудал мөн бүх зүйлийг цахим, дижитал болгох гэж яарах хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-ЭРдэнэ

Бүртгэлтэй холбоотой асуудлыг анхаарахгүй бол иргэдэд хамгийн их чирэгдэл, хүндрэл энд байгаа юм. Ц.Содхүү даргын хэлж байгаагаар тодорхой өөрчлөлт гарах нь амаргүй юм байна гэж ойлголоо. Бүгдийг хэлж байгаа биш. Гэхдээ зарим ажиллагсдын харилцаа, ёс суртахуун зэргээс хамаарч хүндрэл учирдаг. Хуулийн энэ өөрчлөлтөөр орон тоонд өөрчлөлт орохгүй юм байна. Гэтэл бодит байдал дээр нэг албан хаагч өдөртөө ачааллаасаа хамаарч  80-180 иргэнд үйлчилдэг гэж байна.  Мөн бүх зүйлийг дижитал, цахим байдалд шилжүүлнэ гэж байна. Бид хэт их туйлшрамтгай учраас үүнд хүлээцтэй хандах хэрэгтэй. Бүртгэлээс 1 тэрбум 70 сая төгрөгийн хураамж төсөвт төвлөрүүллээ гэж байна. Энэ нээх баярлаад байх тоо биш ээ.