2018.01.25

Х.Нямбаатар: Бүртгэлийн үйл ажиллагаа нотариатын шинэчлэл хоёроо уялдуулж, цуг оруул ирэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. Гэсэн ч гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхэд "түүхий" байна гэж үзсэн учир хууль санаачлагчид нь буюу Засгийн газар буцаалаа. 

Төслийг хэлэлцэх үеэр "Буцаах" саналтай байсан гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юм. 

Тэрэээр "Энэ хууль бүртгэл хийх процессыг зохицуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүртгэлийн байгууллагын эрхзүйн байдлыг сайжруулах гээд байгаа юмуу гэдэг нь ойлгомжгүй байна.  Төслийг уншихаар аль аль нь туссан агуулгатай байна. Оны өмнө Францын нотариатын танхимын төлөөлөгчид ирээд танилцуулга хийсэн. Энд эрхзүйн хөгжил өндөртэй орнуудад чиг хандлага нь цахим нотариатын байгууллага чиглэл рүү хөгжиж байна. Сая Германы төлөөлөгчидтэй уулзахад ч мөн энэ асуудал яригдаж байна. Тиймээс энэ хуулийн төслөө татаж аваад, дижитал бүртгэлийн систем рүү шилжих шилжилтээ тусгаад эргэж оруулж ирэх хэрэгтэй.  Манай улсад болхи системээр нотариатын ажил явагдаж байгаа. Тэгэхээр гадны улсууд туслая гэж байгаатай нь уялдуулаад хуулийн төслөө оруулж ирвэл яасан юм бэ" гэсэн саналыг хэлсэн юм.