Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байна
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж "Өвсний үндэс" хөтөлбөр Монгол Улсад 1990 оноос хэрэгжиж байна. 28 жил Монгол Улсын бүх салбарт хэрэгжсэн тус хөтөлбөр өнөөдөр нийслэлийн 17-р цэцэрлэгт 173 сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.
Сүхбаатар дүүргийн 17-р цэцэрлэг нь 1963 онд ашиглалтанд орж сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг эхлүүлж байсан. 54 жилийн хугацаанд 17-р цэцэрлэгт урсгал засвар хийж байснаас биш их засвар хийж байсан нь цөөн. Нэг үгээр хэлбэл хагас зуун жил болсон тус цэцэрлэгийн барилга ашиглалтын хугацаа нь дуусчихаад байгаа гэсэн үг. 2-5 насны хүүхдийг аюулгүй эрүүл орчинд хүмүүжүүлэхэд цэцэрлэгийн барилгын насжилтыг уртасгах нь чухал.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Энэ саналыг бид 2-3 жилийн өмнө өгдөг. Судалгаа, тандалт хийсний үндсэн дээр аль сургууль, цэцэрлэгийг сонгох вэ гэдгээ шийднэ. Манай дүүргийн хувьд, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд Японы Засгийн газрын буцалгүй тусламжаар маш их хувь нэмэр болж байгаа. Ялангуяа 23 төсөл, арга хэмжээн дээр нийт 80 орчим хувь нь дандаа боловсролын системд хөрөнгө оруулалт хийж байна.