Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
2017.12.01

Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа улирч буй жилдээ хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ танилцуулах уулзалтыг хороо бүрт хийж байгаа билээ. Өчигдөр дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны иргэдтэй уулзсан юм.

Уулзалтад Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүд, тухайн хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид оролцлоо.

Дээрх хороод маань хотын төвийн хүн амын нягтаршил ихтэй, түүнийгээ дагаад шийдвэл зохих асуудал ч нэлээдгүй байдаг. Өнгөрч буй жилийн хувьд тохижилт бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлуудаа бүрэн дуусгажээ. Орон сууцны дээвэр, фасад, орц дундын ногоон байгууламж, сул шороон талбайг тохижуулсан байна.

Мөн хог хаягдлын үйлчилгээний менежментийг ухаалаг болгох зорилт дэвшүүлэн 25 байршлыг сонгон хэрэгжүүлж буй ажлын явцаа танилцууллаа.

Иргэдээс гаргасан санал хүсэлтийг боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, судлах шаардлагатай асуудлуудыг холбогдох мэргэжилтнүүд тэмдэглэн авч хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн хариу өгөхөөр ажиллаж байна.