2017.11.28
Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэддээ хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж байна
Дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Дэвжин дээшлэх-Сүхбаатар дүүрэг” нэртэйгээр батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2017 онд “Иргэн төвтэй дүүрэг” уриан дор төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй амгалан орчин бүрдүүлэхчиглэлээр хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулан хороодод ажиллаж байна.
Өчигдөр 17, 19 дүгээр хороонд ажилласан бол өнөөдөр 13, 14, 15, 16-р хорооны иргэддээ ажлаа тайлагнаж, санал хүсэлтийг хүлээн авч байна.
Энэ онд дүүргийн 15-20 хороонд 1100 гэрэлтүүлэг шинээр хийж, “Хөдөлгөөнт оффис”-ыг анх удаа санаачлан хэрэгжүүлж, “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлсэн зэрэг олон онцлох ажлыг иргэд маань өндрөөр хүлээн авч байна.
Иргэдтэй хийх уулзалт 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.