
2025.02.26
Сүхбаатар дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, "Улаанбаатар хот 2040" лобби бүлгийн дарга Г.Батсайхан, төлөөлөгч Б.Дөлгөөн, төлөөлөгч Б.Ану-Үжин нар "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Сүхбаатар дүүргийн иргэдэд танилцууллаа.
Түүнчлэн Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ дэд бүтэц, эдийн засгийн бүс, газар нутгийн онцлогоос хамааран хэрхэн төлөвлөлт хийсэн талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Иргэд Сүхбаатар дүүргийг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн, тухайн дүүрэгт томоохон ямар мега төслүүд хэрэгжих, ажлын хэрхэн нэмэгдэх зэрэг асуултыг төлөөлөгчдөд тавьж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.