Сүхбаатар дүүргийн иргэд хараа зүйн цогц үйлчилгээ, үзлэг оношилгоонд хамрагдлаа
Сүхбаатар дүүргийн 580 иргэнд “Сайн Учрал” сан, БНСУ-ын "Yujin Optical" эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хараа зүйн цогц үйлчилгээ, үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч, харааны шилийг тус улсад үйлдвэрлэж, хүлээлгэн өглөө. Өнгөрсөн жил 1580 иргэнийг хамруулж байсан юм.
Дашрамд дуулгахад Сүхбаатар дүүрэгт боловсролын чиглэлээр 5 сургуульд Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн чиглэлээр салбарын сайдтай хамтарч 4 жил гацсан салбар эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20