СБД-ийн 11, 12-р хороонд дахин төлөвлөлтийн ажил ахицгүй байгаатай холбогдуулан холбогдох хүмүүстэй уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар СБД-ийн 5-р хороо, Нарны Замын 59, 61а байруудыг холбосон барилга барих гэж сууриа тавьж эхлэхэд нь мэргэжлийн байгууллагад хандан зогсоолгож байсан.
Гэтэл одоо үргэлжлүүлэн барьж, хажуу байранд цууралт өглөө гэж иргэд гомдол гаргав. Үүний зэрэгцээ уг барилга хажуугийн сургуулийн талбай руу бас нэвтэрсэн л байх юм. Хотын засаг даргаар сургууль, цэцэрлэгийн талбай дээр барилга бариулахгүй гэж шийдвэр бүр 2016 онд гаргуулж байсан. Түүнийг мөн л зөрчсөн шинжтэй байх юм. Холбогдох газарт нь хандаж асуудлыг ярих болно гэдгээ илэрхийллээ.
СБД-ийн 11, 12-р хороонд дахин төлөвлөлтийн ажил ахицгүй байгаатай холбогдуулан иргэдийн төлөөлөл болон гүйцэтгэгч Голомт Констракшн компанийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Шийдэл олох тал дээр хамтран ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.19
2024.12.19