Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй байна
2025.02.13

Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар СБД-ийн 15-р хорооны иргэн Гантулгатай уулзаж ярилцлаа. Тэрээр,Монголын энхийг сахиулах үйл ажиллагаанд явсан анхдагчдын нэг, бэлтгэл офицер. Ослын улмаас  хөдөлмөрийн чадвараа алдсан ч, гэр бүлээрээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж, адууны тос, ванны давс, үе мөчний тос хийж борлуулдаг.

Аливаа өр зээлийн сөрөг түүхгүй түүнд тэтгэврийн зээл ч хүнд сурталгүй, хурдан шуурхай, амар олдохгүй байна. ЖДҮ-ийн зээл ч олдоц ховор байгаа нь нууц биш. Уг нь бүтээлч, хөдөлмөрч, өөдрөг ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлэж, тэднийг дэмжиж байж, үр дүн гарах юм.