“Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөн боллоо
Сүхбаатар дүүрэг Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах ажилтнуудын дунд “Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөн нь боловсролын байгууллагуудын үйлчилгээ, сургалтын чанар, хүүхэд сурч хөгжихөд аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчинг бий болгоход тулгамдаж буй асуудлаа шийдэхэд оролцогчталууд хамтран ажиллах, санал бодлоо хуваалцах зорилготой юм.
Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй, эрх чөлөөтэй, амжилттай суралцахын гол үндэс нь хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэх. Энэ зөвлөгөөнөөс хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гарна. Бид хамтраад гарсан зөвлөмж, баримт бичгээ бодит ажил хэрэг болгох ёстой” гэдгийг онцолсон юм.
“Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын орчин-Сүхбаатар дүүрэг” зөвлөгөөний үеэр боловсролын яам, хүүхэд хамгааллын холбогдох агентлаг, цагдаагийн байгууллага, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нар санал, хүсэлтээ нээлттэй хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгээс дүүргийн боловсрол, сургалтын байгууллагууд хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн 5А зөвлөмжийг гаргаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.