Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигчдийн хүндэтгэлийн уулзалт боллоо
Уулзалтад Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга М.Баяраа, Хууль зүйн тасгийн дарга Б.Мөнгөншагай, Хэвлэл мэдээлэл гадаад харилцааны тасгийн дарга М.Солонго, Улаан Загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Даваасүрэн, Д.Ганбат, С.Энх-Ариун, Б.Сэлэнгэ, Л.Амар, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батбаяр болон Улаан загалмайн Ивээн тэтгэгч онцгой гишүүд, сонгуультан, багачууд болон Өсвөрийн улаан загалмайчид, сайн дурын идэвхтнүүд, дэмжигч байгууллагын хамт олны төлөөлөл нийт 160 гаруй төлөөлөгч оролцлоо.
Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн үгэндээ МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Хүмүүнлэгийн байгууллагаа дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр хүмүүнлэг энэрэнгүй үйлсийн төлөө цаг заваа зориулж шан харамжгүй ажиллаж байгаа Сайн дурын идэвхтэн, ивээн тэтгэгч гишүүдэд дүүргийн болон МУЗН-ийн шагнал гардууллаа.