Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт орших Сүхбаатар дүүргийн түүхт 50 жилийн ой өнгөрсөн жилийн есдүгээр сарын 18-нд тохиосон билээ.
Сүхбаатар дүүрэг анх 1965 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар “Сүхбаатарын район” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Тухайн үедээ 44 хороо, 19542 өрх, 96.6 мянган хүн амтай, газар нутгийн хувьд томоохон район байсан бөгөөд 1992 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болон шинээр зохион байгуулагдсан байна. Эдүгээ Сүхбаатар дүүрэг нь 21.8 мянган га газар нутагтай, 20 хороо, 36 мянган өрх, 137 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод буй.
Тус дүүргийн гол онцлог нь манай улсын төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд энд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байдагт оршино. Тухайлбал, Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, Элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, Ардчилсан нам, Монгол ардын нам зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага энэ дүүрэгт байрладаг.
Мөн Шинжлэх ухааны академи, МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС зэрэг томоохон их, дээд сургуулиуд, Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэг гэх мэт 7050 гаруй байгууллага, аж ахуйн нэгж энд харьяалагдан, үйл ажиллагаа явуулж байдаг учраас Сүхбаатар дүүргийг яалт ч үгүй Монголын оюуны ертөнцийн гол цөм нь гэж болохоор байгаа юм.
Ингээд одоогоос яг нэг жилийн өмнө түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай уншигч та бүхэндээ онцлон хүргэхийг зорилоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүх Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн
1- д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, мөн зүйлийн
2- т “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал,
тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 оны аравдугаар сард анхдугаар хуралдаанаа хийснээр байгуулагдсан түүхтэй юм.
1992-1996 онуудад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь хоёр жилийн хугацаатайгаар хорооны Иргэдийн Нийтийн Хуралдаанаас сонгогддог байв. Дараа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орж, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль батлагдан гарч мөрдөгдсөнөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар ажиллах болсон.
Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Хурлын дар- гаар 1992-1994 онд Л.Дамдин, 1994-1996 онд Ж.Хорлоо, 1996-2000 онд Д.Энхбаяр, 2000-2004 онд Б.Цэрэн, 2004-2008 онд С.Батхуяг, 2008-2010 онд Г.Өлзийбүрэн, 2011 онд А.Амарсайхан нар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос Б.Ган-Эрдэнэ ажиллаж байна.
Орон нутгийн хурлын 2012 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан дүүр- гийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд анх удаагаа сонгогдож байгаа 30 төлөөлөгч байгаа бол хоёр болон түүнээс дээш удаа сонгогдсон таван төлөөлөгч байгаа юм. 2012 оны сон- гуулиар байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс өнөөдрийг хүртэл дүүргийн ИТХ-ын ээлжит хурал найман удаа, ээлжит бус хурал
долоон удаа хуралдаж, нийт 56 асуудал хэлэлцэн баталжээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах зорилгоор хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий
- Хууль зүй, төрийн байгуулалтын хороо,
- Нийгмийн бодлогын хороо
- Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хороо
- Тохижилт, газрын харилцаа, байгаль,
экологийн хороо
- Өргөдөл гомдлын гэсэн таван хороотойгоор үйл ажиллагаа явуулж буй.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг тодорхойлон, иргэд хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод 38 удаа хуралдаж нийт 59 асуудал хэлэлцэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулаад байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь жил бүр эргэлтэнд оруулах зарчмаар сонгогдон ажиллах хугацаандаа 73 удаа хуралдаж, нийт 512 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал:
- Орон нутгийн хөгжлийн сангийн журам
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, аргазүйн зохицуулах зөвлөлийг баигуулах
ажиллах журам
- Сорил, оношилгоо, судалгаа, сургалт, ар- га зүйн зөвлөлийг байгуулах, ажиллах журам
4- Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэгээ, үйлчилгээний журам
- Нийтийн эзэмшлийн зам талбайн газар ашиглалттай холбогдуулан үүссэн газрын зөрчлийг арилгах журам зэрэг дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч хүмүүжих бүхий л нөхцөл, боломжийг хангахад чиглэсэн 12 журмыг батлан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж ирлээ.
Өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийнхээ иргэдийн ая тухтай, аюулгүй орчин нөхцөлд амьдрах бололцоог хангах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан ажиллаж байсныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн 20 хороонд Иргэний танхим байгуулж, шийдвэр гаргахын өмнө иргэдээрээ хэлэлцүүлэн, тэдний саналыг тусгадаг зарчимд шилжсэн билээ. Энэ нь иргэддээ нээлттэй, ил тод, эргэх холбоотойгоор ажиллаж, хийсэн бүтээсэн ажлаараа нийслэлд гурван жил дараалан тэргүүлж, Боловсролд ээлтэй дүүргээр улсад гурван жил дараалан шалгарч, улс болон аймаг, нийслэл, бусад дүүргүүдэд сайн туршлага болохуйц олон ажлыг хийж гүйцэтгэжээ.