Сүхбаатар дүүргийн алдарт эхчүүд одонгоо авлаа
2016.06.02

Сүхбаатар дүүргийн алдарт эхчүүд одонгоо авлаа

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Алдарт эхийн болзол хангасан эхчүүдэд дүүргийн ИТХ-ын дарга  Б.Ган-Эрдэнэ одонг нь гардууллаа.

Энэ удаад Алдарт эхийн одонг авсан хамгийн залуу ээж тус дүүргийн 15-р хорооны иргэн Ц.Номин байсан бөгөөд тэрээр 26 настай юм байна. Харин Алдарт эхийн одон авсан ах эхчүүдээс хамгийн ахмад нь 16 -р хорооны иргэн, 75 настай Б.Цэрэнналмид байлаа.  Сүхбаатар дүүргээс Алдарт эхийн oдонг нийт 280 эх өнөөдөр авсан юм.