
Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2016.02.05
Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны анхдугаар хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-г батлах тухай ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч П.Анхтуяа, “Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.