Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2015.11.27

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 8 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар "Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний  жилийн эцсийн биелэлтийн тухай”,

"Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014.06.20-ны №41 дүгээр тогтоолоор батлагдсан "Хүүхдийн хууль зүйн хороо”-ны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "ГХУСАЗЗ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай", "Тогтоолууд хүчингүй болгох тухай", "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай",

"Хуралдааны тов зарлах тухай", "Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, “Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын Иргэдийн санал хүсэлт, гомдол, шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.