СБД-ийн 15 дугаар хорооны Иргэдийн өдөрлөг боллоо
2015.09.17

СБД-ийн 15 дугаар хорооны Иргэдийн өдөрлөг боллоо

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн хүрээнд тус хорооны Иргэдийн өдөрлөг 58 дугаар сургуулийн хашаанд боллоо. Өдөрлөгт УИХ, Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Дүүргийн Засаг даргын зөвлөх Б.Оргил, дүүргийн онцгой байдлын хэлстийн дарга Х.Нямхорлоо нар оролцлоо.

Өдөрлөгт ОБЕГ-ын Аврах тусгай ангийн дэргэдэх Тэнгэр хамтлаг, ICE TOP, 58 дугаар сургуулийн авьяслаг сурагчид, 36, 109 дүгээр цэцэрлэгийн бяцхан авьястанууд оролцлоо. Мөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 34 дүгээр анги, Гүн мэдрэмж өрхийн эмнэлэг оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Өдөрлөгийн үеэр хорооны 80 иргэнийг дүүргийн 50-н жилийн ойн медалиар, хороо дүүрэгтээ 50-н жил амьдарч байгаа хосууд, шинээр гэрлэлтээ батлуулж байгаа хосууд, энэ өдөр 16 нас хүрч байгаа хүүхдүүд, хорооны шилдэг аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл, дурсамж гардуулан өглөө.