Мэндчилгээ
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2015.07.16

Мэндчилгээ

Сүхбаатар дүүргийн иргэд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ард иргэддээ  эрүүл,аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, нутгийн удирдлага, орон нутагт иргэдийн оролцоог бүх шатанд дээшлүүлж, чанаржуулан, иргэдэд  төрийн үйлчилгээг ойртуулж, дүүргийн нийгэм эдийн засгийн чадавх,  хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэхийг хичээж,  хуулиа дээдлэн хүч бололцоогоо дайчлан дүүргийнхээ цаашдын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж иргэдтэйгээ байнгын холбоотой байж тэдний эрх ашгийг цаг ямагт хамгаалан ажиллаж байна. 

Цаашдаа ч та бүхний үнэтэй санал, зөвлөмжүүдийг сонсож, итгэлийг тань хүлээж эргэх холбоотойгоор хамтран ажиллах болно.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.