
2015.06.11
Хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ
Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Ган-Эрдэнэ улс төрийн улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдэж цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэнд хүндэтгэл үзүүллээ.
Хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэд өөр хоорондоо болон ИТХ-ын даргатай хэлмэгдэлтийн он жилүүдэд тохиолдож байсан үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцаж, төр засгаас тэднийг дэмжиж тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж цаашдын ажилд амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.