Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2015.04.09

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 8 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар “Дүүргийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай” Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоолгох тухай”, "Үнэлгээний хороонд нэмж орох иргэдийн нэрсийг батлах тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Ой тэмдэглэх тухай" дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн захирал А.Бадамцэцэг, "Гадаадад томилолтоор ажиллуулах тухай", "Ажлын хэсэг байгуулах тухай", "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар /ээлжит бус/ хуралдааны товыг зарлах тухай", "Дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлж, уламжлах  тухай" асуудлуудыг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.