Сүхбаатар дүүргийн хороодын ИТХ болж байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, хороодын Иргэдийн Нийтийн хурлын дэгийн журмын 2.3.1 дахь хэсгийн дагуу Сүхбаатар дүүргийн 1-ХХ хорооны Иргэдийн Нийтийн Хурал болж байна.
Хороодын ИНХ-аар хороодын Засаг дарга нар 2014 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, ӨЭМТ-ийн эмч болон цагдаагийн хэсгийн байцаагч нар иргэдэд тайлан тавьж мэдээлэл өгч байгаа юм. Мөн энэхүү хурлуудад дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож дүүргийн зүгээс иргэдийнхээ санал санаачлага, оролцоог хэрхэн хангаж, шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгаж, хэрэгжүүлж буй талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултад нь хариулт өгч байгаа юм.
Иргэд хороодын Засаг дарга нарын тайланг хангалттай гэж дүгнэж, хороодын Засаг даргын Ажлын алба иргэдэд түргэн шуурхай үйлчилж ахиц дэвшил их гарчээ. Дүүргийн хэмжээнд 2012 оноос эхлэн сүүлийн 25 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин ихээхэн дээшилсэн зэргийг иргэд онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлэн дүүргийн ИТХ, ЗДТГ болон бусад хэлтэс албадууд сайн ажиллаж байгааг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнээр дамжуулан уламжилсан юм. Хороодын ИНХ энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.