
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.12.25
Төрийн дээд одон, медаль гардууллаа
2014 оны 12 дугаар сарын 18-ны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан нар гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар 41, Алтангадас одонгоор 53, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9 нийт 103 иргэн шагналаа гардан авлаа.