Сургалтад хамрагдлаа
Гадаад хэргийн яамны дипломат академи, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран Нийслэлийн Нутгийн удирдлагын байгууллагууд болох нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид. ажлын албаны удирдах албан тушаалтнууд, хурлын гадаад харилцаа хариуцсан ажилтан болон ажлын албаны бусад ажилтнуудад зориулсан “Гадаад харилцааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Э.Ганбат, Р.Оюун-Эрдэнэ, ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга нар болон ажилтнууд оролцлоо.
Сургалтад оролцогчдод зориулан Гадаад Хэргийн яамны холбогдох газар нэгжийн ажилтнууд болон гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ахмад дипломатууд Монгол улсын гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын асуудал, дипломат ёс зүй, дипломат ёслол, байгууллага хоорондын олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр мэдээлэл хийсэн юм. харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.
Мөн тус сургалтыг хааж ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрээр тус сургалтыг маш үр дүнтэй, их ач холбогдолтой болсон гэдгийг дурьдаад сургалт зохион байгуулсан байгууллагууд, ахмад дипломатчдад сургалтад оролцогчдынхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.