Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба харилцан туршлага солилцлоо
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба харилцан туршлага солилцлоо
2015.11.27

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын алба харилцан туршлага солилцлоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд зочилж туршлага солилцлоо.      

Тус үйл ажиллагааны үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Боргио Хан-Уул дүүргийн зочдыг хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, Ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.      

ИТХ-ын Ажлын албаны Захиргааны хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань, Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар хэлтсүүдийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.      Мөн дүүргийн Иргэний танхим болон нэг цонхны үйлчилгээний талаар танилцууллаа.