Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаан боллоо
2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын хэрэгжилт, 2016 оны зорилтын тухай
2. Дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөөний төслийн тухай
3. Дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсөвт тодотгол хийх тухай
4. Дүүргийн 2016 оны төсвийн төслийн тухай
5. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайлан
6. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг эргэлтэд оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр 2016 онд П.Анхтуяа, Ж.Цэцгээ, Ц.Мөнхбаатар, Л.Оюунчимэг, Х.Батжаргал, П.Баярхүү нар ажиллахаар боллоо.
Дүүргийн ИТХ-ын 14 дүгээр хуралдааны төгсгөлд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ ИТХ-ын төлөөлөгч нартаа хандан Монгол улсад Ардчилсан холбоо байгуулагдаж, Ардчилсан хувьсгал эхэлсэний 26 жилийн ойн халуун баярын мэндийг хүргэж хуралдаан хаасныг мэдэгдлээ.