2018.01.15
Сүхбаатар дүүрэгт гардаг гэмт хэрэг 16.1 хувиар буурчээ
Сүхбаатар дүүргийн 1-8-р хороог хариуцан ажилладаг дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэргийн тоог 16.1 хувиар бууруулан ажиллажээ.
Ингэхдээ тэд шөнийн эргүүлийн цагийг сунган ажиллаж, иргэдэд түшиглэсэн цагдаагийн үйлчилгээг хэрэгжүүлэснээр иргэдийн амар тайван байдлыг хангаж ажилласнаа өнгөрсөн долоо хоногт тайлагналаа.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Бид ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлэхийн тулд гэрэлтүүлгийг маш сайн шийдэж өгсөн. Өнгөрсөн онд нийтдээ 1340 гаран гэрэлтүүлгийг шинээр тавьж өглөө. Гэрэлтүүлэгтэй байхад гэмт хэрэг гарах гаралт буурдаг. Энэ жилээр давхар камержуулалт хийгээд явж байгаа. Энэ нь гэмт хэргийн гаралтыг маш сайн бууруулж байна.