Сүхбаатар дүүргийн гэрээт ажилтнуудын жилийн ажлыг дүгнэлээ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, урамшилт эргүүл нарын жилийн ажлын тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Төрийн албан хаагч болон Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ажилчдын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах, үйл ажиллагаанд үнэлгээ өгөх журам”-ын дагуу гэрээт ажилтнуудын Засаг даргын Тамгын газартай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2017 оны үр дүнг тооцож, урамшуулав.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Тамгын газрын дарга Н.Энхболд нар оролцож, төрийн үйлчилгээг хамгийн анхан шатанд үзүүлж байгаа гэрээт ажилтнууддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсч, шилдэг ажилтнуудын шагналыг гардууллаа.
Тэргүүний хэсгийн ахлагчаар:
7-р хороо-Л.Сожилмаа, 8-р хороо-С.Гоёцэцэг, 9-р хороо-Л.Эрдэнэсайхан, 11-р хороо-Н.Сандагцэрмаа, 12-р хороо-Б.Алтанцэцэг, 16-р хороо-Б.Өлзий-Орших, 18-р хороо-Н.Алтанням, 20-р хороо-Д.Эрдэнэчимэг;
Тэргүүний тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчаар:
7-р хороо-Б.Отгон, 19-р хороо-О.Шархүү, 20-р хороо-Ч.Энхжаргал
Тэргүүний урамшилтай эргүүлээр ;
10-р хороо-Г.Даваасүрэн, 11-р хороо-С.Эрдэнэчимэг, 12-р хороо Н.Түмэнжаргал, 15-р хороо-Н.Оюунгэрэл, 19-р хороо-Н.Пүрэвсүрэн нар ажил үйлсээрээ шалгарлаа.