2018.01.12

Сүхбаатар дүүрэг 100 сая төгрөгөөр хог хаягдлын цэгүүдийг камержуулжээ

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ хамгийн их хогтой 1-10-р хорооны 25 байршилд 100 сая төгрөгөөр хяналтын камер суурилуулжээ.

Энэ нь иргэдийг зохиомлоор хогийн цэг үүсгэдгийг болиулж, хог хаягдлын ухаалаг системийг бий болгоно гэж тэд үзэж байна.

Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа: "1-2 удаа санамж өгнө. Энэ камер нь бүгдийг шүүгээд гараад ирнэ. Үүгээр хөөгөөд олж болно. Хороо болгон дээр эко байцаагч хэсгийн ахлагч болон урамшуулалт эргүүл ажиллаж байгаа. 2 удаа санамж өгөөд, 3 дахь удаад торгуулийн арга хэмжээ авна."