2017.12.20

Сүхбаатар дүүргийн 2018 оны төсвийг баталлаа

Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар тус дүүрэг 2018 оны төсвөө хэлэлцэн баталжээ.

Сүхбаатар дүүрэг өмнөх жилүүдэд 5 тэрбум 200 сая төгрөг төсөвт төвлөрүүлдэг байсан. 2016 онд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас буюу иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс татвар авах болсноор 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх шаардлагатай болоод байсан юм. Нийслэлийн төсвийн тодотголын үеэр үүнийг 9.1 тэрбум төгрөгөөр багасгажээ. Гэсэн хэдий ч энэ хэжээний мөнгийг төсөвт төвлөрүүлэх хэцүү гэдгийг тус дүүргийн засаг дарга Х.Болормаа хэлж байсан юм.