Ж.Сүхбаатар: Захиргааны шинэтгэл орхигдоод байгаа
2011.04.20

Ж.Сүхбаатар: Захиргааны шинэтгэл орхигдоод байгаа

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийн тухай   Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэ асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон гишүүн Д.Одхүү, Ц.Батбаяр, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат нар захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэх, орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдэл олгох, төвлөрлийг сааруулах ажил хангалтгүй байгаагийн учир шалтгаан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах, хэлэлцэх арга хэлбэрийг оновчтой болгох талаар ямар санал бодолтой байдаг талаар саналаа илэрхийлсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон хуралдаанд оролцсон зарим яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудаас тодруулж асуусан юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газар төсөв санхүүгийн шинэтгэл ярьсаар захиргааны шинэтгэл орхигдоод байгааг сануулаад аль улс орон бүрт томоохон шинэтгэл нь захиргааны шинэтгэлийнхээ далбаан дор хэрэгжсэн туршлага байдаг. Иймээс захиргааны шинэтгэлдээ анхаарахгүйгээр эдийн засаг, төсвийн шинэчлэл бүрэн хэрэгжүүлж чадахгүй, тийм ч боломж байхгүй. Энэ үндсэн дээр тус байнгын хороо ирэх долоо хоногийн эхээр захиргааны шинэтгэлийн асуудлаар санал солилцох  томоохон уулзалт хийхээр төлөвлөж буйг дуулгав.  Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг тусгасан санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.