Су.Батболд: Африкийн зарим орнууд шиг хоёр танхимтай парламент манайд тохиромжгүй
2011.04.15

Су.Батболд: Африкийн зарим орнууд шиг хоёр танхимтай парламент манайд тохиромжгүй

-Нэг танхимтай парламентын үйл ажиллагааг улстөрчид илүү сонирхох боллоо.Энэ талаарх таны байр суурийг сонирхож байна?

-Парламентын цогц шинэчлэлийн асуудлыг анх монгол ардын намын зүгээс гаргаж ирсэн юм. Өнөөгийн нийгэм,  улстөрийн амьдрал, олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлага улстөрийн тогтолцооны шинэчлэлийн асуудал гээд олон талаас нь харж үзэхэд парламентын цогц шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгарчээ. 20 жилийн турш шинэ үндсэн хуулийн агуулга мөн чанарын  дагуу нэг танхимтай парламентыг байгуулаад явж ирсэн. өнөөдрийн төлөөлөл ардчиллынхаа үндсэн чанарыг хангаж чадаж байна уу үгүй юу. Монгол улс нэг танхимтай парламентын засаглалын чадавхыг бүрэн дүүрэн ашиглаж байна уу, үгүй юу гээд олон асуудал сөхөгдөн гарч ирж байна. эдгээр нийгмийн шаардлагын үүднээс асуудал хөндөгдсөн. тиймээс парламентыг шинэчлэх гурван үндсэн шаардлага байгаа юм. Нэгдүгээрт төлөөллийг нэмэгдүүлэх шаардлага бий. 76 гишүүнтэй нэг танхимтай парламентын эрх мэдэл, өнөөдрийн гарч байгаа хууль тогтоомжийн байдал нийгмийн шинэчлэлийг хошуучилж явж чадах уу үгүй юу. Энэ бүхэн парламентын шинэчлэлд төлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Хоёрдугаарт парламентын хяналтыг зайлшгүй  бий  болгох хэрэгтэй. Парламентын гаргасан хууль тогтоомж үнэхээр зөв үү буруу юу. олон нийтийн зүгээс хяналт тавьж байна уу. Ерөнхийлөгчийн хоригийг x тооцвол ийм тогтолцоо үнэхээр алга байна шүү дээ. Парламентын хяналтын тогтолцоог бий болгохын тулд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Ер нь парламентын шинэчлэлийг хийхдээ   одоо байгаа үндсэн хуулийн хүрээнд хийх үү, үндсэн хуулийг өөрчлөх замаар хийх үү гэдэг асуудлыг ярилцаж байна. Уг нь нэгэнтээ хийх гэж байгаа учраас хоёр танхимтай парламент болгочих юм бол шинэчлэл олж чадна.

-Тооны тухайд 76 гишүүнийг дээд, доод танхимын148 болгоно гэдэг нь одоогийн байгааг дахин нэмэгдүүлнэ гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна шүү дээ?

-2.7 сая хүн амтай буурай эдийн засагтай улс орны хувьд доод танхим нь 110-аад, дээд танхим нь 40 орчим гишүүнтэй байна гэж тооцсон байгаа. Үндсэн хуулийн загвар судлаач эрдэмтдийн зарчмаар явна гэж ярьцгаагаад байна. Анх,бага хурал маягаар биш өрнөдийн загвараар явах юм. ихэнх улс орнуудын парламент ийм байдаг.

-Одоогийн УИХ-ын76 гишүүн нь цензур тавьж чадахгүй байж тоогоо нэмэгдүүлнэ гэж байгааг ойлгохгүй байна?

-Парламентын хяналт гэж дотоод хяналтын тухай яриад байна л даа. парламент дахь олонх цөөнх, хяналтын тухай асуудал биш юм. Ер нь парламентынхаа салаа мөчир болгонд, орон нутагт, засгийн газартайгаа яаж харьцдаг байх юм бэ. ерөнхийлөгч ямар эрх мэдлийн тэнцвэртэй байх юм бэ. өнөөдөр үндсэн хуульдаа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХбайна гэж заачихсан. УИХ-ын   гаргасан  хууль нэг бол үндсэн хуулийн цэцэд очдог. Эсвэл ерөнхийлөгч хориг тавьдаг. Хүлээж авч болно  үгүй  ч байж болно. Цэцийн шийдвэрийг мөн адил. Тэгэхээр ерөнхийдөө  гарч  байгаа хууль тогтоомжийн чанар ямар байгаа вэ гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Энэ талын асуудал дээр хоёр танхимтай болох бол юм доод танхимын гаргаж байгаа хуулийг дээд танхим нь давхар хэлэлцдэг. Дээд танхим  нь тодорхой хэмжээнд цензур тавьдаг.Тийм болгохыг яриад байгаа юм.Түүнээс биш  дотоод хяналт сөрөг хүчин гэдэг талаасаа байдаг зүйлүүд бахь байдгаараа оршин тогтнож асуудал ил тод явагдана.Тэр хэмжээгээр асуудал удааширна. УИХ76 гишүүнтэй  байж л асуудал шийдэгдэхгүй хэр зэрэг гацаадаг билээ. тэгэхээр энэ байдал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг биз дээ?

-Ер нь бол нийгмийг шилжилт хийж дууслаа гэж ярьцгаагаад байгаа шүү дээ. Ерөнхийдөө шилжилтэд зөв шилжиж чадсан уу үгүй юу гэдэг асуудал байна, зах зээлийн  харилцаанд  орсноос хойш 400 гаруй хуулийг 20 жилийн хугацаанд баталсан. Бид нийгмийн харилцаагаа илүү сайн төгөлдөржүүлэхийн тулд хуулиудаа   чанартай боловсронгуй болгох зайлшгүй нухацтай хэлэлцэх шаардлагатай  болжээ. Өдөр шөнөгүй хэрэгтэй   хэрэггүй  хууль гаргаад  байх   шаардлагагүй.  нөгөө гарч байгаа хуулиудын хэрэгжилтийн  асуудал юу билээ. Хэрэгжилт дээр хяналт тавьдаг тогтолцоо байдаггүй. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд хоёр   танхимтай  болох  хэрэгтэй. Харьцангуй хуулиудаа эргэн харж, төгөлдөржүүлэх шаардлага байна. Ингэж хуулийн чанарыг сайжруулахын тулд хоёр танхимтай болгох нь зохимжтой.

Холбооны улсуудад тохиромжтой хувилбар гэж яриад байна шүү дээ?

-Хоёр танхимтай парламент нь холбооны улсуудад түгээмэл хэрэглэгддэг. Гэхдээ холбооны биш улс орнуудад ч байдаг шүү дээ.

Жишээ нь?

Хэд хэдэн улс орнууд бий. Африк, Арабын орнууд байна.

-Бид тэдгээр орны жишээгээр  явах хэрэг байгааюм уу.Тэгээд ч 1990 онд хоёр танхимтай байж үзсэн. Үр дүнгүй юм байна гээднэг танхимтай болгосон шүү дээ?

-Шилжилтийн цоо шинэ Үндсэн хуулийг батлахын тулд  хоёр танхимтай байсан. Хоёр танхимтай  гэж  хэлэхэд ч бас нэг их  тохиромжтой биш л дээ. Үндсэн хууль батлахад зориулагдсан алхмыг бий болгосон. шилжилтийн үеийн зохион байгуулалтад тэгж орсон байх. Улстөрийн намуудын дарга нар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мөнгө амлахгүй гэлээ. Гэтэл нийгмийн халамжийн асуудлын энэ чиглэлд хамааруулахгүй гэх юм. Тэгэхээр чанарын ялгаа байна уу?

-Бэлэн мөнгөний амлалт гэдэг бол сая, 1.5 сая төгрөг өгнө гэдэг тухай яриад байгаа юм. түүнээс цалин  тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. ядуу зүдүү хэсэгтээ   төрөөс халамжийг нь хүртээх л ёстой.  Өнчин ядуу, хөгшид гээд иргэдийн халамжийн асуудлыг бэлэн мөнгөтэй  холбож ойлгож болохгүй.Хавтгайруулсан мөнгөн амлалт өгөхгүй гэж  хэлээд байна шүү дээ. Халамжийн асуудал ямар ч төрийн үед байдаг л зүйл. тэр хоёрыг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Цалин нэмэх, өнчин ядуус, хөгшдөд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухай асуудал хүмүүст халамж үзүүлэхгүй гэсэн үг.

-Жишээ нь АН цалин тэтгэврийгнэмэгдүүлнэ гэжмөрийн хөтөлбөртөө амлаж болох нь байна шүү дээ?

-Цалин нэмэх тухайд мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэх нь тэдний дурын л асуудал.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.