Су.Батболд: Улс төрийн яриа хэлэлцээр гудамжинд бус парламентад өрнөнө
2011.03.28

Су.Батболд: Улс төрийн яриа хэлэлцээр гудамжинд бус парламентад өрнөнө

Хоёр танхимтай парламентын тогтолцооны талаар ярьж эхэллээ. Ардын намын даргын энэхүү саналыг бусад намын дарга нар дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан төлөөллийн парламенттай болох шаардлага бий болсон гэнэ. Хэрэв хоёр танхимтай болбол үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, үндэсний цөөнхийн төлөөлөл УИХ-д орж парламентын төлөөлөл бий болсноор, мэргэжлийн хуультогтоогч, хариуцлага тооцогч байх зарчим хангагдах юм. Иймээс намын дарга нарынуулзалтаар ажлын хэсэг байгуулах болсон. Ингээдуг асуудлыг хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Су.Батболд гишүүнтэй ярилцлаа.


-Парламентын хоёр танхимын тог
толцоог Ардын намын дарга С.Батболд санал болгосон. Энэ нь намуудыг төлөвшүүлэхийн төлөөюу, эсвэл засаглал, нийгмийн тогтолцоог сайжруулахын төлөө хийх гэсэн алхам уу. Зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байна...

-Парламентыг бүрдүүлэгч нь улс төрийн намууд. Тиймээс сонгуульд улс төрийн бүх нам оролцдог. Намуудын үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгохоос парламентын үйл ажиллагаа хамаардаг.Тиймээс Ардын намын зүгээс парламентад суудалтай болон суудалгүй намуудыг урьж оролцуулсан. Намынхаа дотоод зөрчлөөс хөндийрөх гэж нийгэмд үл бүтэх зүйл гаргаж тавилаа гэх нэгэн байгаа байх. Асуудалд дандаа хөндлөнгөөс шүүмжлэлтэй хандах өөр л дөө. Манай нам дотоод асуудлаа шийдвэрлэчихсэн гэдгийг хүмүүс мэднэ. XXVI Их хурлаас дэвшүүлсэн санаа нь улс төрийн бодлого тодорхойлох түвшинд улс орны хөгжлийн асуудлыг зангидаж, эрх барьж байгаа намын хувьд тэргүүлэгч байя гэж үзсэн. Энэ нь зүгээр хөндөж тавьж байгаа биш, бололцоотой бол нөхцөл байдлаа шинэчилж, урагшлуулъя гэсэн санаа.

-Парламент нь төлөөллийн болон мэргэжлийн хууль тогтоогч, хариуцлага тооцож чаддаг субьект байхёстойгэдэгчманайдхариуцлагын тогтолцоо алдагдчихсан. Хэрвээ хоёр танхимтай болбол захиалгын хуульгэх ойлголт үгүй болж чадах уу?

-Төлөөллийн байх гэсэн зарчмыг илүү сайн тодотгож гаргая гэж байгаа юм. Манай сонгууль явуулж байгаа хэлбэр, парламентын бүтэц, бүрэлдэхүүнийг хараад байхад улс төрийн намууд орж ирэх бололцоо нь үнэхээр хаагдмал төдийгүй хоёр нам голлох тогтолцоо руу орчихсон нь үнэн. Бусад намыг ямар нэг хэлбэрээр парламентад орж ирэх бололцоогоор хангах асуудал тулгамдаад байна. Ингэхгүй бол намууд гудамжинд үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд хүрээд байна. Тиймээс төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд хоёр танхимтай болгох, гишүүдийн тоог нэмэх нь зохистой гэж үзсэн юм. Мөн боловсронгуй болгохын тулд сонгуулийн тогтолцоондоо пропорциональ системийн элементүүдийг оруулж өгвөл үйл ажиллагаа явуулдаг намууд орж ирэх бололцоотой болно. Гэхдээ үүнийхээ хоёр талын тэнцвэрийг хангах хэрэгтэй. Хэтэрхий олон жижиг нам орж ирэх, эсвэл нэг нам хэт олонх болохоос сэрэмжилж тэнцвэрийг олох ёстой. Мэргэжлийн байх гэдэг дээр ярья. Парламент тогтвортой, уламжлалаа хадгалсан байх ёстой. Барууны орнуудын тогтсон парламентыг хараад байхад ийм байдаг. Харин манайх дөрвөн жил тутамд бүрэлдэхүүнээ өөрчилж, 50- 60 хувь нь шинэчлэгдэж байгаа. Энэ нь парламентын хийгээд төрийн бодлогын уламжлалт чанарыг алдагдуулах талтай. Тиймээс парламент хоёр танхимтай байвал мэргэжлийн байх гэдэгтээ илүү ойртоно. Төлөөллийн болж чадвал доод танхим нь хуулиа сонгож, боловсруулаад гаргадаг, дээд танхим нь хуульд нэлээд няхуур ханддаг байх ёстой. Мөн уг хууль зайлшгүй гарах шаардлагатай, ямар нэгэн лообий орсон эсэх, нийгмийн харилцаанд буруугаар нөлөөлөх хууль мөн эсэхийг хянадаг, шалгадаг ийм хэлбэр рүү орох юм бол мэргэжлийн гэдэг ухагдахуун нь хангагдах юм. Энэ бүхнээс хамаарч парламентын шинэчлэлийг хөндөх шаардлага гарсан. Өнөөдрийн парламент тооны хувьд цөөхөн байна. 39-өөр ирц бүрдэж, 20 хүн саналаа өгчихвөл хууль батлагдаад гарчих боломжтой. Энэ байдлыг өргөжүүлэх нь зүйтэй. Тэгвэл илүү чанартай хууль гарах юм. Нэг танхимтай парламент илүү шуурхай ажилладаг юм шиг харагддаг. Бид шилжилтийн үеийг дуусаж байгаа юм чинь хуулийг шуурхай гаргах хэрэгтэй юү. Арай илүү няхуур байж нийгмийн харилцаанд тохирсон чанартай хууль гаргах уу гэдгээ бодолцох хэрэгтэй л дээ.

-Энэ парламентад гишүүдийн тоог хэд байлгах нь зөв бэ?

-Одоогоор ярьж шийдвэрлэсэн зүйл алга. Би хэдэн жишээ хэлсэн л дээ. Манайхтай ойролцоо 2.5-5 сая хүн амтай улсын парламент 80-120 гишүүнтэй байх шиг байна. Энэ байдлаас харахад манай парламент цөөн гишүүнтэйд тооцогддог ба ийм улс ч цөөхөн. Манай зарим гишүүн, судлаачид одооных шиг нэг танхимтай парламентад 108 орчим хүнтэй байвал зохистой гэдэг. Хэрвээ энэ хэвээрээ нэг танхимтай парламенттайгаа байвал гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж хүмүүс үздэг. Хоёр танхимтай парламентыг яаж байгуулах вэ гэдэг нь ярих асуудал мөн. Өрнөдийн орнуудын сонгодог жишгээр байгуулах юм бол төлөөллийн буюу доод танхим нь нэлээд олон хүнтэй, дээд танхим цөөн хүнтэй байна. Миний төсөөллөөр доод танхим 80-аад хүнтэй, дээд танхим нь 40 орчим
хүнтэй байвал тохиромжтой гэж үзэж байгаа. Зарим хүмүүс дээд, доод танхимыг хуучин Ардын Их хурал, Бага хурал маягаар байгуулна гэж байгаа. Үүнийг дагавал бид ухралтад л орно. Яагаад гэвэл энэ хэлбэр маань зөвлөлүүдийн буюу хуучин тогтолцооны хэлбэр л дээ. Үүнийг би таашаахгүй байгаа. Сайн ярилцах хэрэгтэй. Ардын Их хурал шиг 400-гаад гишүүнтэй, бас Бага хуралтай болох нь бидний сонгодог зарчмаас ухарсан алхам болно. Ийм хэлбэрээр байгуулах бус өрнөдийн орны сонгодог загвараар байгуулах болов уу гэж бодож байна. Доод төлөөллийн танхимд олон нам суудал эзэлж, үндэсний болон цөөнхийн төлөөлөл орох боломжтой юм. Дээд танхим нь судлаач, хуульч, туршлагатай парламентчдаас бүрдсэн цомхон танхим байх болов уу. Тэдний хоорондын харилцааны асуудлыг Үндсэн хуулиар сайн зохицуулж өгөх шаардлагатай. Ийм хэлбэрээр байгуулах нь зөв гэж би төсөөлж байгаа.

-Нэг танхимтайд ч, хоёр танхимтайд ч сул тал бий гэх юм. Тухайлбал дээд танхим нь олигархижсан, доод танхим нь феодалжсан маяг руу орно гэх болгоомжлол байна?

-Бэрхшээлтэй нь үнэн. Одоо төсөөлөхөд амархан л даа. Яг үйл ажиллагаа явуулахаар болбол хуулиар хоёр эрх мэдлийн тэнцвэрийг маш сайн хангана. Доод, дээдийн үүргийг сайн шийдэж өгөхгүй бол хуучин 76 хэрэлддэг байсан шиг 100 гаруй хүн хэрэлддэг, хоорондоо нийлдэггүй дүр зураг ажиглагдах нь гарцаагүй. Энэ нь яах аргагүй болгоомжлох зүйл мөн. Тийм учраас Үндсэн хууль болон бусад хуулиар эрх мэдэл, үүргийг маш сайн хангаж өгөх зайлшгүй шаардлагатай. Дээд танхимыг хэрхэн бүрдүүлэх талаар олон хувилбар бий. Зарим орон хоёр танхимын сонгуулийг зэрэг явуулж, гараад ирсэн хойно нь дээд танхимдаа намуудад суудал хуваарилах зарчмаар эрх өгөхөд нам нь хэнийг оруулахаа шийддэг жишээтэй. Хаант засаглалтай орнуудад тухайлбал, Тайландад хаан нь тодорхой нэр хүндтэй хүмүүс, зайлшгүй орох ёстой төлөөллийг оруулж өгдөг юм билээ. Манайд төлөөллийн зарчим алдагдаад байгаа шүү дээ. Жирийн иргэн, малчин, тариаланч орох бололцоо байхгүй. Гэтэл хууль тогтоох, төлөөллийн байгууллагад хэн ч орох боломж нээлттэй байх ёстой. Үүнд шашин шүтлэг, хөрөнгө чинээ хамаарахгүй сонгогдох ёстой байтал бүх бололцоо нь  хаагдмал байна. Энэ байдлыг хангахад дээд танхимд тодорхой төлөөллүүдийг оруулах бололцоотой байдлаар шийдсэн улсууд байна. Зарим орон доод танхимаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог байлаа гэхэд дээд танхимаа нэлээд удаан буюу зургаан жилийн хугацаатай сонгож. 50:50 хувиар ээлжлэн сонгодог. Гурван жил болоод 50 хувь нь шинэчлэгддэг янз, янзын хувилбар бий. Иймд бид Монголд тохирохыг нь судалж, сонгох учиртай.

-Тус, тусын эрх үүрэг нь ямар байх бол?

-Ер нь доод буюу төлөөллийн танхим нь хуулиа хэлэлцэж баталдаг. Одоогийн нэг танхимтай парламент шиг хууль хэлэлцэж баталдаг юм. Дээд танхим нь доод танхимаас гараад ирсэн хуулийг үздэг. Зарим улсад давхар хэлэлцдэг тохиолдол ч байдаг.Мөн заримд нь хориг тавьдаг эрхтэй байхад зарим нь хориг тавилгүй нэг удаа буцаадаг. Ингэсэн тохиолдолд доод танхим нь авч хэлэлцээд хуулиа шууд батлаад гаргадаг янз бүрийн хэлбэр байдаг юм билээ. Манай улсын хувьд доод танхимын хэлэлцсэн хуулийг дээд танхим нь дахин шалгуурт оруулж, давхар баталдаг хэлбэр илүү зохимжтой юм болов уу гэж өнөөгийн өндөрлөгөөс үзэж байна

-Төлөөллийн. Ардчилалбуюу хоёр парламентын тогтолцоог намуудын дарга нардэмжсэн. Гэвч энэ нь хэдхэннамын шийдэх асуудал мөнүү. Хоёр танхимын орондодоогийнпарламентааболовсронгуй болгох нь зөв гэж сөрөг байр сууринаас хандах нэгэн байна?

-Ардын намын даргын зүгээс хоёр байр суурь илэрхийлсэн. Нэг нь одоо байгаа парламентынхаа үйл ажиллагааг боловсронгуй болгох, эсвэл хоёр танхимтай байж болох талаар санаа дэвшүүлсэн. Түүнээс биш яг өнөө маргаашгүй хоёр танхим РУУ ШУУД оръё гээгүй. Гэхдээ ер нь хоёр танхимын хэлбэр нь зөвшилцлийн ардчилал руу ороход дөхөм бөгөөд намуудын төлөөллийг бий болгодог давуу талтай. Мөн гаргаж байгаа шийдвэрийг илүү чанартай, өргөн хүрээнд ярилцах бололцоо олгох сайн талтай. Болохгүй бол нэг парламентын тогтолцоог боловсронгуй болгосон ч болно. Ингэж олон удаа ярьж, хэлэлцэж, олон удаа янзалснаар 20 жилийн хугацаанд тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Бүр болохоо байсан ч юмгүй л дээ. Гэхдээ үүн дээр Ерөнхийлөгчийн, парламентаа сонгодог, томилдог албан тушаалтнуудын асуудал болон парламент, Засгийн газар хоорондын харилцааны асуудлыг хөндөх хэрэгтэй. Тэгэхээр бид сонгодог парламентын жишгийг аваагүй байгаа биз. Тухайлбал, парламент, Засгийн газар хоорондын тэнцвэрийн асуудал гэхэд нэлээд өөр байдлаар шийдэгдчихсэн. Засгийн газар тогтвортой ажиллах бололцоогүй. Ерөнхий ,сайд парламентын өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо Монголд байхгүй байх жишээтэй. Үүнийг өөрчлөөд явна гэвэл бас болох л хувилбар.

-Парламентаа өөрчилж, төлөөллийн болгож чадвал Засгийн газрынэрхмэдэл дээшлэх үү. Онцын өөрчлөлт гарах уу?

-Миний төсөөлж буйгаар өөрчлөх юм бол Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Сонгодог парламентын засаглалтай орнуудын Засгийн газар нь нэлээд эрх мэдэлтэй байдаг л даа. Ерөнхий сайд нь парламентын эрх мэдэлтэй тэнцэхээр хэмжээний эрхтэй. Парламентаа тараах эрх мэдэл Ерөнхий сайдад байдаг юм. Энэ мэтийн асуудлуудыг оруулж ирэх хэрэгтэй. Ингэхгүй бол хэн нэгэн парламентын гишүүн Засгийн газрын нэг гишүүнийг огцруулна хэмээн тэдний үйл ажиллагаанд оролцдог, эсвэл парламентын гишүүд нь гүйцэтгэх засаглалд хэтэрхий оролцож, энд тэнд ийм байшин барих ёстой гэдэг байдлаар хандах биш ерөнхий бодлогоо барьдаг байх ёстой. Харин Засгийн газар нь бүх асуудлаа парламентын өмнө үүрч чаддаг тийм тогтолцоо руу орох хэрэгтэй л дээ.

-Тэгэхээр Үндсэн хуульд зайлшгүй rap хүрэхээр болж байна уу. Монгол Улсын Үндсэнхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.2-т "Үндсэн хуулийн 22.1-д хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно" гэсэн заалт байна. Үндсэн хуулийн энэ хэсэгт Улсын Их хурал нэг танхимтай, 76 гишүүнтэй байна гээд заачихсан юм билээ?

-Би энэ журмын тухай хуулийг гаргасан нь зөв үү,буруу юу гэдэгт эргэлзэж явдаг гишүүдийн нэг л дээ. Анх хэлэлцэхээс нь эхлээд би эргэлзэж байсан юм. Энэ хууль Үндсэн хуульд хүрч болохооргүй давхар хамгаалалт хийсэн. Судлаачид хоёр талд хуваагдаад байгаа. Нэг хэсэг нь ингэх нь зөв гэж байгаа бол нөгөө нь давхар хамгаалалт хийх нь буруу гэж үзэж байгаа. Би буруу гэдэгт санал нэгддэг. Энэ заалтыг парламентын гишүүдийн гуравны хоёроор өөрчилж болно. Гэхдээ гуравны хоёроор хүрэхгүй бол чадахгүй гэсэг үг. Парламентын хоёр танхимын тухай асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдож яригдана. Энэ нь нь уг заалтын тухай хөндөж, шийдэлд хүрсэн хойно яригдана л даа.

-Хэрвээ ийм тогтолцоонд шилжвэл арай олон намын төлөөлөлУИХ-д гарахболомжтой болж гудамжны улс төр дуусгавар болох үүд нээгдэх нь ээ?

-Одоогийн сонгуулийн тогтолцооноос болоод жижиг намууд парламентад орох бололцоо бага байгаа. Энэ шүүмжлэлийг хүлээж авах нь зүйтэй. Хэрвээ өөрчилж чадвал улс орны хэмжээнд тодорхой зөв, үйл ажиллагаа явуулж байгаа намуудын төлөөлөл парламентад орж улс төрийн яриа хэлэлцээр гудамжинд бус парламент дотор явагддаг болно. Тэнд жинхэнэ маргаан, мэтгэлцээн хийж бодлогоо уралдуулах бололцоо бүрдэх ёстой. Ингэхгүй бол манайд маш цөөхөн нам УИХ-д суудал авч, улс төрийн намууд нь гудамжинд үйл ажиллагаа явуулдаг болсон. Энэ нь гудамжны улс төр болоод байгаа юм. Тэгэхээр парламентын тогтолцоог хоёр танхимтай болгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх болон одоо байгаа нэг танхимаа боловсронгуй болгохын аль аль нь төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэл болно гэж бодож байна.

-Хэдэн он гэхэд шийдэлд хүрэх төлөвтэй байна. 2012 оны сонгуулиас өмнө гоомой зүйл хийх гэж яарах вий хэмээсэн болгоомжлол байна?

-2012 оны сонгууль болоход нэгхэн жилийн хугацаа үлджээ. Би 2016 оны сонгуулийн өмнө парламентын энэ асуудлыг эрчимтэй ярьж, судалгаа хийгээд улс төрийн намууд зөвшилцөлд хүрэх болов уу гэж бодож байна. Үндсэн хуулиа өөрчлөх, ард түмнээр хэлэлцүүлэх гээд олон асуудал гарч ирэх байх. Одоо дөнгөж эхний шатандаа яригдаж байгаа учраас нарийвчлан ярих боломжгүй байна. Би энэ асуудлыг сөхөж тавьж байгаа хүний хувьд 2016 оны сонгуулийг энэ тогтолцоогоор явуулаасай гэж хүсэж байгаа.

-Ажлын хэсэг гаргахаар болсон.Энэ талаар тодруулахгүйюу?

-Ажлын хэсгийг Ардын намын дарга ахлах нь зүйтэй гэсэн саналыг улс төрийн намын дарга нар тавьсан. Ажлын хэсгээ байгуулаад намуудын саналыг аваад явж байна. Намын дарга нар ажлын хэсэгт орох хэлбэрээр бүтцээ бүрдүүлэх байх. Би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон. Энэ долоо хоногт ажлын хэсгийн эхний хуралдаан болж, шаардлагатай асуудлаа хэлэлцэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.