Су.Батболд: Парламентын доод танхим 108, дээд танхим 40 гишүүнтэй байх санал гарсан
УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа. Тэрээр Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, улс төрийн системийг боловсронгуй болгож, төлөөлийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлрээр хамтарч ажиллах улс төрийн намуудын хамтарсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга юм.
-Намуудын хамтарсан ажлынхэсэг өнгөрсөн баасан гаригтхуралдаж, санамж бичиг байгууллаа. Энэ хурлаас ямаршийдвэр гарав, санамж бичгийнагуулга нь юу байв гэдгээсярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн сарын 22-нд болсон улс төрийн намуудын дарга нарын дугуй ширээний ярилцлага дээр нэг санаачилга гарсан юм. Тэр нь 2012 оны УИХ-н болон орон нутгийн сонгуульд намууд өрсөлдөхдөө бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байх тухай байсан. Тухайн үедээ ч энэ саналыг бүгд хүлээн зөвшөөрч байсан. Энэ дагуу намуудын дарга нар нэгдэж, 2012 оны сонгуульд бэлэн мөнгөний амлалтгүйгээр оролцоно гэдгээ батламжилж санамж бичиг байгууллаа. Гэхдээ МАН-ын дарга С.Батболд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байна гэдэг нь нийгмийн халамжийн бусад арга хэмжээг орхигдуулна гэсэн үг биш гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл, зайлшгүй халамж хүргэх ёстой нийгмийн тэр хэсэгт халамж үзүүлэх нь бэлэн мөнгөний амлалтаас тусдаа асуудал гэдгийг ойлгоорой. Ерөнхийдөө намууд ийм түүхэн шийдвэр гаргаад байна. Энэ бол Монголын улс төр зөвшилцлийн зам руу шилжиж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, улс төр эрүүлжиж байгаагийн шинж гэж би хувьдаа харж байгаа.
-Парламентын тогтолцоог төгөлдөржүүлж, хоёр танхимтайболгох чиглэлээр намууд ямарбайр суурьтай байна вэ?
-Энэ санамж бичгийн хоёр дахь заалт нь парламенттай холбоотой. Еренхийдөө Монгол Улсын сонгож авсан парламентын засаглал нь өөрөө ардчиллын үнэт зүйл юм гэдэг дээр намууд санал нэгдсэн. Гэхдээ парламентыг төгөлдөржүүлэх, улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр харилцан ярилцаж, зөвшилцөлд хүрье гэсэн агуулга санамж бичигт туслаа. Харин гурав дахь заалт нь, МАН-ын гаргасан энэхүү уриалгыг дэмжиж гарын үсэг зурсан намуудаас гадна өөр улс төрийн хүчнүүд энэхүү санамж бичигт нэгдэхийг уриалсан агуулгатай байгаа. Ийм түүхэн ач холбогдолтой баримт бичигт намууд гарын үсэг зурсан.
-Улс төрийн намуудын анхныдугуй ширээний ярилцлага дээрМАН-ын дарга хоёр танхимтайболох тухай саналаа дэвшүүлсэн. Тэгвэл ажлын хэсгийн хоёрдахь хуралдаанаар юу ярив?
-Судлаач, эрдэмтдийн үгийг сонслоо. Олон улсын хэмжээнд парламентын бүтэц ямар байдаг юм, нэг танхимтай болон хоёр танхимтай парламентын онцлог ялгаа нь юу вэ гээд. Бусад улс орон яаж зохицуулсан байдаг вэ гээд ерөнхийдөө нэг болоод хоёр танхимтай парламентын сул болон давуу талыг ярилцсан. Манайтай ижил төстэй эдийн засагтай улс орнуудад аль хувилбар нь зонхилж байгааг бас сонирхож ярилцлаа.
-Тэгээд энэ харьцуулалтын үрдүнд манайд аль нь илүү тохиромжтой санагдав?
-Бид бүгдээрээ зөвшилцлийн ардчиллын зам руу явах нь зөв гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох хоёр арга зам бий. Нэг нь одоогийн
байгаа 76 гишүүнтэй нэг танхимтай парламентаа өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд боловсронгуй болгох. Нөгөө нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар парламентын бүтцээ хоёр танхимтай болгох гэсэн арга зам. Ер нь бол иргэдийн, олон нийтийн зүгээс шаардаж байгаа төлөөллийг нэмэгдүүлэх гээд хүчин зүйлсийг харж үзвэл улс төрийн тогтолцоондоо шинэчлэл хийх цаг болжзэ.Тиймээс дээр өгүүлсэн хоёр арга замаас л сонгож авна.
-Иргэд 76 гишүүн бүхий нэг танхимтай парламентаа бол мэдэж байгаа. Харин хоёр танхимтай парламентын давуу тал нь юу вэ?
-Давуу тал гээд гурван үндсэн зүйл нэрлэе. Нэгдүгээрт парламентад төлөөлөл нэмэгдэнэ. Хоёрт, парламент өөрөө мэргэжлийн болно. Гарч байгаа хууль тогтоомж нь мэргэжлийн хүрээнд хийгдсэн, илүү чанартай байна гэх үү дээ. Гуравт, парламентад хяналтын тогголцоо бий болно. Нэг танхимтай парламентын хяналтын механизм сул шүү дээ.
-Хяналтын тал дээр хүмүүсээс өөр байр суурь гарч байна л даа. Одоогийн 76 гишүүнтэй нэг танхимтай парламентад ч хууль ёсны хүрээнд ажиллавал хяналт тавьж болно гэж. Гэтэл сөрөг хүчнээ сугандаа хавчуулчихаад парламентын хяналтын талаар юу яриад байгаа юм гэх хүн байна?
-Парламентын хяналт гэдэг дотоодын болоод тогтолцооны хяналт гээд хоёр өөр л дөө. Дотоодын хяналтын асуудал мэдээж байх естой. Шийдвэр гаргахад улс төрийн хүчнүүдийн тэнцвэрийн асуудал шүү дээ. Гэхдээ энэ бол тусдаа зүйл. Ерөнхийдөө парламент гэдэг юм хэмжээ хязгааргүй эрхтэй байж болохгүй. Эрх мэдлийг нь тэнцвэржүүлэх хэрэгтэй. Энэ тэнцвэржүүлэлт манайд үндсэндээ алга байна. Парламентыг Засгийн газартай яаж тэнцвэржүүлдэг юм бэ гээд сонгодог утгаараа тэнцвэржүүлэх юм манайд алга. Парламент зөв ч байна уу, буруу ч байна уу хамаагүй нэг хууль баталдаг. Гэтэл тэрийг хэн хянах вэ. Ерөнхийлөгч хориг тавихаас өөр хяналт манайд ерөөсөө байхгүй л байна ш дээ. Харин хоёр танхимтай парламент байх юм бол илүү чанартай хууль гарах, парламентын дээд, доод танхимын хоорондохь хяналт гээд зүйлүүд бий болно. Дотоод дахь сөрөг хүчний дуу хоолой бол тусдаа ойлголт л доо.
-Хоёр танхимтай парламент гэхээр Ардын их хурал, Улсын бага хурал гэад төсөөлөед байна л даа. Энэ зөв үү?
-Үгүй. Ерөнхийдөө хоёр загварыг ярьж байна. Хуучин шигээ АИХ, УБХ-ын хэлбэр рүү орох юм бол ухралт болно. Тэр бол хуучин дэглэмийн үед л хэрэглэж байсан загвар шүү дээ. Одоо бол БНХАУ-д л байгаа. Би хувьдаа хоёр танхимтай парламентыг өрнөдийн сонгодог загвараар нь байгуулах ёстой гэж боддог. Зөвлөхүүдийн, төлөөлөгчдийн гээд хоёр танхимтай. Ийм хэлбэр бүхий ихэнх улс оронд байдаг сонгодог хэлбэрээр нь байгуулбал парламентын хөгжилд илүү нөлөөтэй. Тэгэхгүй, сум болгоноос депутат сонгоно гэвэл ухралт болно шүү дээ.
-Төлөөллийн тоо нэмэгдэнэ гэхээр яаж тооцож байгаа вэ. УИХ-ын гишүүдийн тоо хэд болтлоб өсөх бол?
-Манайх шиг улсад нэгтанхимтай парламентад нь 76 гишүүн багаддаг. Ерөнхийдөө бол доод танхимын төлөөлөгчид гэсэн үг л дээ. Ижил төстэй орнуудад 100 гаруй хүнтэй байдаг юм билээ, парламентын доод танхим нь. Тиймээс тэр хавьцаа байх болов уу. Зарим гишүүн бэлгэдлээ бодоод доод танхим нь 108 гишүүнтэй байх нь зөв гэж байна. Дээд танхим нь 30-40 гишүүнтэй байхад 2,7 сая хүн амтай улс оронд бол тохиромжтой тоондоо л орно. 76 гишүүн бол арай цөөдөж байгаа.
-Сонгох хэлбэр нь ямар байх юм бэ. Шууд сонгуулиар л дээд, доод танхимаа байгуулчих уу?
-Бид судалж байна. Бэлэн болсон юм бол одоогоор алга. Мэдээж судалгааны дүнгээс хамаарч ямар нь зохиомжтой вэ гээд асуудал бий. Энэ асуудал Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой болохоор маш олон зүйл болох нь ойлгомжтой. Би одоо төсөөлөл л ярьж байна шүү дээ. Ихэнх улс оронд ямар байгаа гэдгээр ярьж байна гэсэн үг. Хоёр янзын арга байна. Нэг нь шууд дээд, доод танхимын сонгуулийг зэрэг явуулж, доод танхим дотроос дээд танхимаа сонгодог хэлбэр байна. Нөгөөх нь тусдаа сонгууль явуулдаг. Хугацааны хувьд ч хоёр танхим нь ялгаатай байдаг хэлбэр. Юу гэхээр, доод танхимын гишүүд нь дөрвөн жилээр,дээд танхимынх нь зургаан жилээр сонгогддог. Гэхдээ дээд танхимын гишүүдийг гурав гурван жилээр ротацын зарчмаар шинэчилдэг хэлбэр. Энэ хоёр хэлбэрийн нь л аль нэгийг авах учиртай.
-Намуудын байр суурь ер нь альталдаа байна вэ. Зарим хэсэг ньэсэргүүцлээ илэрхийлж байна.Тухайлбал, ИЗ-НН-ынхан.
-Улс төрийн намууд ерөнхийдөө дэмжиж байгаа. ИЗ-НН-ынхан эхлээд сонгуулийн тогтолцоог ярих ёстой гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчилсний дараа танхимын асуудлыг ярьж болох юм гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ хоёр танхимтай парламентыг ярьснаар сонгуулийн хуулийн асуудлыг орхино гэж байхгүй шүү дээ. Бусад намын хувьд эсэргүүцээд байх юм алга. Ерөнхийдөө л улстөрийн топголцооны шинэчлэлийн төлөө байгаа.
-Парламентад хамгийн олонсуудалтай МАН, АН энэ асуудлыгдэмжиж байгаа хойно ойрынхугацаанд ярьж. 2012 оны сонгуулиас өмнө өөрчлөлт хийжчадах болов уу?
-Болдог бол хийчихмээр л байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг бодитой ярьж эхлэх юм бол хаврын чуулганаар л ярьчихмаар байна. Би хувьдаа Үндсэн хуулийг жижигхэн долоон өөрчлөлтийн хэмжээнд ярих хэрэггүй гэж боддог. Хийвэл нэлээд том өөрчлөлт оруулах ёстой. 20 жил боллоо. Цаг хугацаанаас гадна нийгмийн хөгжилд ч өөрчлөлт орлоо шүү дээ.
-Цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж байна уу?
-Болно.
-Тэгвэл парламентын өнөөгийнбүрэлдэхүүний үед. Шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсанзарим хүн өнөөгийнх шиг сөрөгхүчингүй болчихсон парламентын үед Үндсэн хуульд өөрлөлт оруулж болохгүй гэж үзэжбайналээ?
-Монголын ард түмэнд сонгоод л бий болгосон парламент шүү дээ. Парламентад Монголын бүх ард түмэн орно гэж байхгүй. Тэгж байж хэлэлцэнэ тэгээгүй бол болохгүй гэсэн зарчим байдаггүй юм. Энэ бол ард түмний сонгосон парламент. Ер нь л бүх парламентын үед энэ талаар ярьдаг шүү дээ. Энэ парламент ийм бүрэлдэхүүн болохоор үүнийг ярьж болохгүй, нь тийм болохоор ярьж болохгүй гээд л. Ер нь бүх хүний хүсэн хүлээсэн есөн хүслийг нь биелүүлэх парламент хэзээ бий болохыг хэн ч мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар aрд нийтийн асуулга явуулж ч болно. Тэгээд шийдвэл парламент ямар ч төлөөлөлтэй байж болно шүү дээ.
-Хоёр танхимтай парламентынасуудал намуудын төвшнөөсхальж, парламентын төвшиндирвэл УИХ-ын сонгуулийн xуулийн өерчлөлт юу болох вэ?
-Цуг яривал бүгдээрээ л өөр болно.