2010.05.28

350 төгрөгийн талхаар гэдсээ цатгав

Төрийн ордны хоёрдугаар давхрын баруун жигүүрийн буфетэнд нэгэн өлссөн гишүүн зочлов гэнэ. "Ах нь яг өлсөж үхлээ, идчихмээр юм байна уу" гээд л сүйд. Хоолоор үйлчилдэггүй учраас тэнд хөнгөн зууш, чихэр сэлтхэн байдаг л даа. Өнгөрсөн пүрэв гаригийн өдөр тэнд өлссөөр орж очсон гишүүн бол Ж.Сүхбаатар. 350 төгрөгийн хачиртай талх түүний нудэнд тусав.  Гишүүн өнөөх талхыг аваад зогсоогоороо л идэж орхилоо. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг чуулганаар хаалттай хэлэлцэж байх үеэр гарч ирсэн учир тухтай сууж цайлах завгүй байсан бололтой. Арай гэж "хүн таних"-тай болсныхоо дараа тэрбээр энд тэндээсээ 50, 100-тын дэвсгэрт гаргаж нийлүүлсээр 350 төгрөг болгоод тооцоогоо хийв. УИХ-ын гишүүдийг ийм "самрын" мөнгөтэй явдаг гэж хэн төсөөлөх билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.