Цэвэр сайхан орчин аянд "СХД" манлайллаа
СХД-ийн хамт олон БОАЖЯ-ны сайдын хамт
2017.08.01

Цэвэр сайхан орчин аянд "СХД" манлайллаа

Сонгинохайрхан дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байрлах хур хогийн 164 цэгийг бүрэн устгасан ажлаараа энэхүү шагналыг хүртлээ. 

06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ны хооронд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 23, Тээвэрлэлт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 40, Улаанбаатар шинэчлэл ХХК-нд 2, дүүргийн хэмжээнд 65 иргэдийн бүлгийн ажилтан, 57 хог тээврийн автомашин, 5 ковш тракторын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Мөн 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний хооронд болзолт уралдаан зарлаж дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоо, хороод болон хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын дунд Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих ажлыг зохион байгуулсан байна.

Тухайлбал: 32 дугаар хорооны малын гаралтай Эмээлтийн хур хог, 21 дүгээр хорооны Рашаантын гэх хур хог, 32 дугаар хорооны мал бордооны хэсгийн хогийн цэгүүд, 22-р хорооны тахилтын хэсгийн хогийн цэгүүд, 6,23 дугаар хороодын зааг жалгын хур хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж устгасан байна.

Тус аяныг зохион байгуулсны үр дүнд хамгийн олон хүн амтай, нутаг дэвсгэрийн хувьд томоохон хэмжээний талбай эзэлдэг Сонгинохайрхан дүүрэг хогийн цэггүй болж, иргэдийн аюулгүй цэвэр, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, үүргээ хангалттай сайн биелүүлж үр дүнтэй ажиллалаа.   

Дүүргийн нийт хог тээвэрлэгч байгууллага болон хоггүй орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон хороод, сайн дурынхан, нийт дүүргийн иргэддээ талархал илэрхийлье.