2017.03.20

Зарим офицер, ахлагч нарыг шагнаж урамшууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарыг нийслэлийн болон төрийн одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргы орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медалиар” БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын  тоо бүртгэлийн офицер, ахмад Ц.Ганхуяг, СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Д.Оюунчимэг нарыг,

Батлан хамгаалахын сайдын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар

“Дайчин алдар-III” медалиар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай албаны ахлагч, ахлагч М.Төрмандах

“Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Чимэд         

“Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, ахмад Н.Насанбат нарыг,

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал Дэд хурандаа цолоор Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, хошууч Ш.Бат-Өлзийг. Мөн Ахлах ахлагч цолоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай албаны ахлагч, ахлагч М.Төрмөнх нарыг,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваадорж, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн М.Мөнхбаяр,

“Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Төмөрбаатар, БХЯ-ны Төрийн захиргааны газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхтөвшин, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан нар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.