Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож буй дэлхийн хандлагаас ухрах ёсгүй
2011.06.28

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож буй дэлхийн хандлагаас ухрах ёсгүй

Монгол Ардын Намын дэргэдэх  НАМЭХ ээлжит бус V чуулганаараа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй  НАМЭХ-ны шинэ удирдлагууд шинэ бүтэц хийгээд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. V чуулганд 21 аймаг, нийслэлээс сонгогдсон 200 төлөөлөгч оролцож, бодлогын таван зорилт дэвшүүлжээ. Үүнд, холбооны бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, олон  улсын харилцаа, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэх, лобби бүлэг байгуулж 2012 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх, нийгмийн хөгжлийн  зорилтот төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн имижийг шинээр бүрдүүлэх зэрэг зорилт багтсан байна. Мөн холбооны зүгээс Орон нутгийн асуудал хариуцсан, Сургалт судалгаа, эмэгтэйчүүдийн хөгжлийн, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах, Бизнесийн хөгжлийн, Нийгмийн асуудал хариуцсан хороод байгуулжээ. Мөн 115 гишүүнтэй Бага хурал, 29 гишүүнтэй Удирдах зөвлөл байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар "Отгонтэнгэр" их сургуулийн  багш Б.Одгэрэлийг сонгожээ.

Энэ үеэр цөөн НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос цөөнасуултадхариултавсан юм.

-НАМЭХЦаашидямарбодлогобарьжАжиллахвэ?

-Манай холбоо төрийн эрх барьж байгаа улстөрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. Тийм учраас холбооны зүгээс үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, шударга зарчмаар хариуцлагатайгаар явуулах учиртай. Өнөөдөр Монголын нийт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг намын хийгээд төрийн бодлогын төвшинд хүргэж, шийдвэрлүүлэхийн төлөө эрч хүчтэй ажиллах болно.

-УИХ-ынСонгуулийнтухайхуулийнэмэгтэйчүүдийнквотынасуудалднөлөөлөхөдүйл ажиллагаагаа чиглүүлэх үү?

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийн өмнө  НАМЭХ-ны өмнөх ерөнхийлөгч Д.Алтай намын дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь болгож, бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд ажиллуулахаар болсон. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрд хүргэж, төлөөллийн ардчиллыг бий болгоход эл шийдвэр ихээхэн үүрэгтэй. Бид үүнийг ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Одоогийн хэлэлцэж байгаа Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 15 хувьд хүргэнэ гэсэн төсөл явж байгаа. Манай холбооны зүгээс бусад улстөрийн намуудын эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч УИХ-ын сонгуулийн хуульд хамтарч байр сууриа илэрхийлэхийг уриалах болно. Ер нь 15 хувийг 20 болгож оруулах эрмэлзэл байна.

-Квотыг дээшлүүлэхэд дэмжлэгирнэгэдэгт хэр итгэлтэйбайгаавэ?

-Асуудлыг зохион байгуулалттайгаар гаргаж ирвэл дэмжинэ. Жендерийн тэгш эрхийг хангах үүднээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож байгаа дэлхий нийтийн чиг хандлагаас бид ухрах ёсгүй. Үнэхээр Монгол Улс ардчилсан орон мөн бол УИХ-д сууж байгаа 73 эрэгтэй гишүүн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг дэмжих байх. Монгол Улсын нийт хүн амын 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэснээр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан нийгмийн асуудлыг авч хэлэлцэх боломж бүрдэх юм. Эмэгтэйчүүд гэж тодотголтой аливаа асуудлыг жижиг гэж орхилгүй, илүү судалгаатай авч үздэг болохоор хууль батлахад эмэгтэйчүүдийг тэргүүн эгнээнд тавьснаар ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүүхдийн хүмүүжил зэрэг олон асуудалд эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.