Ард гаралтай тэд л хаан нөхрөө язгууртан болгосон
2011.05.09

Ард гаралтай тэд л хаан нөхрөө язгууртан болгосон

ДИАНА

Гайхамшигтай гадэг ганцхан үгээр түүнийг илэрхийлж Уадъсийн гүнж Диана (1951-1997) -гаас өөр хэн ч энэ жагсаалтыг тэргүүлэхгүй биз ээ. 1981 онд 20 настайдаа Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзтай гэрлэж дэлхий дахинаа танигдсан тэрбээр өвөрмөц үзэсгэлэн, сэтгэл татам шинж, хүмүүнлэгийн үйлсээрээ алдаршсан юм. Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн тодорхойлсноор Диана жинхэнэ ард түмний гүнж байлаа.


Английн Норфолк хотод Жон Спенсерийн отгон охин болон мэндэлсэн тэрбээр II Чарльз хааны хууль ёсны бус дөрвөн хүүгийн нэгийн удмыг эцгээсээ өвлөж төржээ. Гэхдээ ханхүүтэй гэрлэх үедээ Диана хуулийн дагуу ард байсан юм. Диана Британийн дээдсийн гэр бүлд хоёр ханхүү төрүүлж өгснөөс ууган хүү Уильям нь хаан ширээнд залрах эрхтэй хоёр дахь сурвалжтан билээ.

 

Хурдацтай орчин үежсэн нийгэмд уламжлалт төрхөө алдсан Британийн хаант төрийн нэр хүндийг сэргээсэн Диана харамсалтай нь дээдсийн амьдралд гунигтайгаар хүлэгдсэн юм. Мөр бүрийг нь мөшгих папарацци нар, нөхрийнх нь үнэнч бус байдал, хэл ам дагуулсан салалт гээд олон зүйлийн улмаас тэр цаг бусаар хорвоогоос одсон. Диава 1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотод автомашины ослоор хорвоог орхисон билээ. Тэрбээр 36 настай байв.

Элизабет

Британийн одоогийн төрийн тэргүүн II Элизабетийн ээж Элизабет Боуз-Лайон (1900-2002) тус улсын язгууртны эгнээнд нэгдсэн 300 гаруй жилийн дараахь анхны энгийн ард юм. Түүний нөхөр, 1936-1951 онд хаан суусан VI Жорж буюу Альберт ханхүү байхдаа түүнтэй гэрлэсэн бөгөөд гурван ч удаа гуйж байж зөвшөөрүүлсэн гэдэг. 

Ихэс дээдсийн амьдралаас эмээсэндээ сэтгэлтэй хүндээ нэгээс илүү "Үгүй" гэж хэлсэн Элизабет 1923 оны нэгдүгээр сард ханхүүтэй гэрлэхийг зөвшөөрчээ. Нам гүмхэн амьдралыг эрхзмлэж байсан тэрбээр Альбертийн ах VIII Эдуардыг америк бүсгүйтэй гэрлэхээр хаан ширээнээс татгалзсаны дараа гэнэт хаанд өргөмжлөгдөж, айж эмээж байсая дээдсийн үүрэг, хариуцлагатай нүүр тулав. Гэхдээ Элизабет ард олны тэр хайрыг даруйдаа татаж, эрхэмсэг төрхөөрөө алдаршии "Инээмтгий ахайтан" гэгдэх болсон юм.

Дэлхийн II дайны үед британи түмний зв нэгдэл, энхийг хүссэн сэтгэлийн илэрхийлэл болж, хаан нөхрийнхөө гол өмөг түшиг байсан түүнийг Гитлер "Европын хамгийн аюултай эмэгтэй" хэмээсэн түүхтэй. Аугаа I Элизабет, домогт Виктория хатны удмыг тэрбээр Элизабет хатан, Маргарет гүнжээр үргэлжлүүлсэн юм. Нөхөр нь 1951 онд өөд болсны дараагаас Эх хатан хэмээн ард олондоо хүндлэгдсэн "Инээмтгий ахайтан" бага охин Маргаретаа өөд болсноос хоёр сарын дараа буюу 2002 оны гуравдугаар сард 101 настайдаа өөд болжээ.

СОРАЯА


Ираны сүүлчийн хаан Мохаммед Реза Пехлевийн хоёр дахь хатан Сораяа Эс-фандиари-Бахтиари (1932-2001) Баруун Германд Ираны Элчин сайдаар ажиллаж байсан Халиль Эсфандиари, Орост мэндэлсэн герман угсааны Эва Карл нарын охин юм. Тэрбээр 13 насаар ах хаантай танилцсанаасаа гурван жилийн дараа буюу 1951 оны хоёрдугаар сарын 12-нд Ираны хатан болжээ.

Хуримын ёслол цас орох үеэр болсон нь эртний перс ёсоор өлзийтэй сайны дохио байв. Гэвч хатан үр хүүхэд төрүүлэх чадваргүй нь хэдэн жилийн дараа тодорхой болж, ямар ч эмчилгээ үр дүнд хүрэхгүй нь тогтоогдсоны дараа Ираны Үндсэн хуульд заасны дагуу хаан шинэ хатан авах ёстой болов.

1958 оны гуравдугаар сарын 21-нд буюу Ираны шинэ жилийн баярын өдөр Пехлеви хаан ард түмэндээ хандаж хэлсэн үтэндээ нулимс унаган байж хайрт хатнаасаа салахаас аргагүй болсноо мэдэгджээ. Хатан Сораяа ч мөн "Нөхрийнхөө төдийгүй Ираны ирээдүйн төлөө аз жаргалаа золиослоё" хэмээн мэдэгдсэн байна. Пехлеви хаан жилийн дараа залуу хатан авч хоёр хүү, хоёр охинтой болсон юм. Харин ард түмний хайртай хатан хожим Франц уруу нүүж, жүжигчин болсон байна. Түүхч, зохиолчдын дунд "Гунигт гүнж" нэрээр дурсагддаг Сораяа дахин нөхөрт гараагүй бөгөөд "Ганцаардлын ордон" хэмээх намтар номоо 1991 онд хэвлүүлсэн юм. Иранд дахин хөл тавиагүй тэрбээр 2001 онд 69 настайдаа Парист өөд болжаэ.

РАНИЯ


Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад хэдэнтээ багтсан Рания хатан (1970) Арабын ертөнцөөс төрсөн хамгийн алдартай язгууртны нэг. "Citibank", "Apple" зэрэг тоиоохон корпорациудад ажиллаж, карьерынхаа оргилд хүрэх замдаа дээдсийн амьдралыг сонгосон тэрбээр Кувейтэд цагаачилсан палестин гэр бүлд мэндэлжээ.

Кувейтийн англи хэлний сургууль, Каирын Америк дээд сургуульд суралцсан Рания аль-Яассин 1993 оны нэгдүгээр сард Иордоны угсаа залгамжлах ханхүү Абдулла бин аль-Хуссейнтэй танилцаж, хоёр сарын дараа сүй тавьсан байна. Нөхрийгөө зургаан жилийн дараа II Абдулла нэрээр хаан ширээнд залрахад Рания хамгиин ойрын зөвлөх нь байлаа. Дөрвөн хүүхдийн эх тэрбээр Иорданы боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ихийг хийж тус улсын хүүхдийн анхны музей, анхны төрийн хяналттай хувийн сургууль зэргийг байгуулжээ. Үзэсгэлэн төгс Рания араб эмэгтэйчүүдийг нээлттэй, оюун ухааны эрх чөлөөтэй байхыг дэмждэг бөгөөд "Twitter", "Facebook" дэх нүүр хуудсаараа дамжуулан сая сая араб эмэгтэйчүүдийн чөлөөт сэтгэлгээний дуу хоолой болсоор байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.