МАХН-аас нэр дэвших С.Ганбаатар гэж хэн бэ?
Эдийн засагч С.Ганбаатар
2017.05.17

МАХН-аас нэр дэвших С.Ганбаатар гэж хэн бэ?

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр үдээс өмнө хуралдан завсарласны дараа, үргэлжлүүлэн Бага чуулганаа хуралдуулсан юм. Бага чуулганд хэдэн гишүүн оролцсон талаар мэдээллийг мөн л сэтгүүлчдэд өгсөнгүй.

Гүйцэтгэх товчооны хурлаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэж дөрвөн хүний нэр Бага чуулганд орж иржээ. Тодруулбал, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал нарын нэр дээр санал хурааж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар болсон.

Гэвч Гүйцэтгэх товчооны хурлын үеэр нэр дэвшигчдийн зарим нь нэрээ татсан аж. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүн бүх зардлаа өөрөө гаргаж, намдаа хандив өгөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна. Тиймээс намд өгөх мөнгө байхгүй хэмээгээд хуульч С.Нарангэрэл нэрээ татсан гэх мэдээлэл байгаа. Дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нэгбүрчлэн сонссоны дараа Бага чуулган оройн 21.00 цагийн орчим шийдвэрээ гаргаж УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Тэрбээр, нийт гишүүдийн 65 хувийн саналыг авчээ. Гэвч түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг хэлэхэд эрт байна. МАХН-ын ганц мандатыг атгаж суугаа О.Баасанхүү гишүүн түүнийг дэмжихгүй гэдгээ ил тод илэрхийлсэн. Энэ тохиолдол О.Баасанхүү гишүүн ямар байр суурь илэрхийлэх нь сонирхолтой байгаа юм. Хөдөлмөрийн үндэсний намыг нэгэн цагт даргалж, Дархан-Уул аймгаас УИХ-д бие даагчаар сонгогдож байсан экс гишүүний намтрыг уншигч таньд хүргэе.

Төгссөн сургууль

С.Ганбаатар 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.

  • 1988-1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл
  • 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан
  • 1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистр-т сурч байсан
  • 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан

Ажилласан байдал, хугацаа

  • 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер
  • 2001-2002 он Тусгай активын газрын захирал
  • 2002-2003 он СЭЗДС-д багш
  • 2003-2004 он Удирдлагын академид багш
  • 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх
  • 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
  • 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
  • 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна

ОУ-ын сонгуульт ажил

  • 2007 онд Олон Улсын ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн орлогч гишүүн
  • Олон Улсын ҮЭ-ийн холбооны Ази Номхон далайн байгууллагын ерөнхий зөвлөлийн гишүүн

Эрдмийн зэрэг, цол

  • Магистр, Техникийн ШУ-ны доктор

Гавъяа шагнал

  • Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
  • 2009 оны шилдэг улс төрийн зүтгэлтэн, шилдэг эдийн засагч
  • ҮЭ-ийн хүндэт тэмдэг