МАХН-ны төлөөлөл
2017.05.15

МАХН: Н.Энхбаяр нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэлгүй!

Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг хэлэлцэж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг батламжилсан гэдгийг танилцуулсан.

Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан.

Харин уг шийдвэрийг МАХН-ны төлөөлөл үндэслэлгүй гэлээ.