
2017.05.15
Сонгуулийн ерөнхий хороо М.Энхболдыг бүртгэлээ
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргажээ.
МАН-ын дарга М.Энхболд нь энэ сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж буйгаа илэрхийлж, баримт бичгээ хүлээн өгсөн юм.
Сонгуулийн Ерөнхий хороо түүний бичиг баримтын ийн гурав хоногийн хугацаанд нягтлаад сонгуульд өрсөлдүүлэхээр шийдвэрлүүлжээ.