Х.Баттулга: Би бие сэтгэлээрээ бэлэн байна
2017.05.08

Х.Баттулга: Би бие сэтгэлээрээ бэлэн байна

Тавдугаар сарын 3-нд дотоод сонгууль зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө 180 мянган гишүүний саналаар тодруулсан АН-ынхан өнгөрөгч бямба гарагт Их хурлаа хийж, нэр дэвшигчээ баталгаажууллаа.

Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй гэдгээ таван нэр дэвшигч илэрхийпж, дотоод сонгуульд өрсөлдсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, БНН-ын дарга асан БЖаргалсайхан нар дотоод сунгаанд өрсөлдөж, хамгийн өндөр оноог УИХ- ын гишүүн Х.Баттулга авсан юм. Тэгвэл, 180 мянган гишүүнээс санал авсан нэр дэвшигчийг батламжлах эсэхээ АН-ын 1071 гишүүн нууц санал хураалтаар өнгөрөгч бямба гарагт шийдлээ.

AН-ынхан шат шатны сонгуулийн ялагдлын дараа намаа шинэчлэх ажлыг шат дараатай эхлүүлсэн билээ. Улмаар гишүүдээ сонсдог, нээлттэй, дотоод ардчилалтай нам байх зорилго дэвшүүлж, сонгуульт албан тушаал болгоныг гишүүдээрээ шийдүүлж байхаар Үндсэн дүрэмдээ тусгасан. Тиймдээ ч Их хурлаараа дан ганц Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ баталгаажуулах бус Үндэсний боддогын хорооны 389 сууддын төлөө өрсөлдөж, ялалт авсан гишүүдээ ч нууц санал хураалтаар баталгаажуулах эсэхээ шийддээ. Их хурлыг АН-ын дарга С.Эрдэнэ нээж үг хэлэв.

Тэрбээр, “Ардчилсан шинэчлэлийн үйл хэргээсээ алхам ч ухрахгүй шаардлага бидний өмнө тулгамдаж байгаа. Намын шинэчлэлийн амин сүнс болсон бүх гишүүдийнхээ саналаар намын бүр шатны удирдах албан тушаалтнуудыг сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг анх удаа намьн бүх гишүүдийн санал асуулгаар тодрууллаа. Энэ улс төрийн намын шинэ туршлага байлаа” хэмээсэн юм.

Намын даргыг үг хэлсний дараа АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан 389 төлөөлөгчийг АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд нэг бүрчлэн танилцууллаа. Үндэсний бодлогын хорооны гишүүнд Үндсэн дүрэмдээ заасанчлан эмэгтэйчүүдийн квотыг тусгаж өгчээ. Мөн залуустаа боломж олгох үүднээс нэг суудлыг зөвхөн залуучуудад зориулсан байна. Гишүүдээ танилцуулсны дараа намын дарга С.Эрдэнэ дотоод сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн намын тогтоолыг уншиж тамилцуулсан юм. Ингэснээр бодлогын хорооны гишүүдийг жинхлэх, Х.Баттулга нэр дэвшигчийг батламжлах гэсэн хоёр асууддаар нууц санал хураалт явж, үдээс өмнөх хурал өндөрлөлөө.

Х.Баттулга 93 хувийн санал авч, нэр дэвших эрхээ баталгаажууллаа

Үдээс өмнөх хуралдаан нууц санал хураалтаар өндөрлөж, хоёр цаг орчим хугацаанд завсарласан юм. АН-ын наймдугаар Их хуралд 21 аймаг, 360 гаруй сум, нийслэлийн есөн дүүргээс 1071 жирийн гишүүд оролцохоор иржээ. Үүнээс гаднаУИХ-ын гишүүн болон экс гишүүд ч хуралдаа ирцгээсэн харагддаа. Түүнчлэн, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгатай хамт дотоод сонгуульд өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар ч ирсэн байсан юм. Энэ удаагийн хуралдаан өмнөхөөс тун өөр байгаа нь ажиглагдаж байв. Танхимын уур амьсгал ч эерэг, нэр дэвшигчдээ сэтгэл хангалуун байгаа нь ч илт байлаа.

Завсарлага дуусч, нууц санал хураалтын дүн гарахад Х.Баттулга нэр дэвшигчийг 96.3 хувийн саналаар батламжипснаас харагдаж байлаа. Хуралдаанд оролцсон 1071 төлөөлөгчөөс 925 төлөөлөгч Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнийг батламжлах нууц санал хураалт өгч, 919 гишүүний саналыг хүчинтэйд тооцжээ. Ингэснээр 98.5 хувийн саналаар ҮБХ-ны гишүүдийг батламжилсан юм. Харин Х.Баттулга нэр дэвшигчийг баталгаажуулах санал хураалтад 938 гишүүн санал өгч, дөрвөн санал хүчингүй болсноор 934 санал хүчинтэйд тооцогджээ. Үүнээс 903 гишүүн дэмжиж санал өгч, 96.3 хувийн саналаар нэр дэвшихийг нь баталгаажуулсан юм.

Үүний дараа намын дарга С.Эрдэнэ санал хураалтыг баталгаажуулсан намын тогтоолыг уншиж танилцуулаад Ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь баталгаажуулсан намын батламжийг Х.Баттулгад гардуулан өгөв. Шат шатны гишүүдээсээ дэмжлэг авч, нэр дэвших эрхээ баталгаажуулсан Х.Баттулга нэр дэвшигч наймдугаар хуралдаанд оролцож буй журмын нөхөддөө хандаж үг хэллээ.

Х.Баттулга: Би бие сэтгэлээрээ бэлэн байна

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ баталгаажуулсан нэр дэвшигч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр, "Журмын нөхөд өө, эрхэм төлөөлөгчид өө. Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцож, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье.

Ардчилсан намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, гишүүдээ оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан нам хүчирхэгжих болно.

Монголчууд, Монгол Улс түүхэн эргэлтийн цаг үе дээр ирээд байгаа хариуцдагатай мөчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна.

Эргэлтийн цаг үе гэдэгт би юуг хэлэх гэж байна гэхээр төрийн бүх шатны удирдлага, засаглал, нэг намын хараа хяналтад бүхлээрээ орж, ард түмний эрх ашиг хөсөрдөж, эрх баригчид сонгуулиар санал авсан сайхан сайхан амлалтуудаасаа бөөн бөөнөөр буцаж эхэллээ.

УИХ дахь хэт олон суудалдаа эрдсэн МАН сонгогчдын санаа бодол, дуу хоолойг үл тоон хүч түрэх, дарангуйлах, тулгах замаар бодлогоо тулган шийдвэрээ гаргаж байна. Тэд хэдий олонхи ч гэлээ эв нэгдэлгүй, гаргасан шийдвэртээ туйлбаргүй цаг үргэлж эргэж буцаж байгаа нь эдийн засгийг туйлдуулж, царцанги байдалд оруулж байна. Үүнийг дагаад иргэдийн амьжиргаа ч царцаж, хөшиж байна. Сонгуульд ялж, Засгийн эрх авсан цагаасаа хойш МАН-аас тууштайгаар нэг мөр шийдсэн нэг ч асуудал одоогоор алга. Хамгийн сүүлд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ хүртэл гурвантаа ухарч, няцаж байж эцэст нь Үндэстэн дамнасан корпорацийн ашиг сонирхолд бүрэн бууж өгсөн байдлаар шийдэхийг та бид харлаа, үзлээ, сонслоо. /Рио Тинто компанийг дансаа Монголд байршуулахыг шахсанаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан./

МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархиудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харууллаа. Тэд ядарсан иргэддээ ачааны хүндийг үүрүүлж, долоон төрлийн татвар нэмж дарамтлах хэрнээ Чингис бондоос асар их хэмжээгээр нь зээл авчихаад эргэж төлөх талаар бодох ч үгүй суугаа гишүүддээ юу ч хэлж чадахгүй байна. Уг нь тэднээс эргэн төлөлтийн мөнгийг нь авчихад л татвар нэмснээс гурав дахин их орлого олох байлаа. Энэ мэтчилэн сонгуулийн амлалтаа мартаж, сонгогчдоо дарамтлах нь цаашид улам бүр хараа хяналтгүй даамжирч, засч залруулж болшгүй хэмжээнд хүрэх, дарангуйлал руу гулсан орох урьдач нөхцлүүд хэдийнэ бүрджээ. МАН-ын бодлого шийдвэр жирийн гишүүддээ хүртээлгүй байна.

Тэд хэдхэн хүний хүрээнд асуудлыг ярьж, тэдний шийдвэрийг гишүүддээ, хамтын удирддагын байгууллагадаа тулган хүлээлгэх замаар шйидвэрээ гаргаж байгаа нь улам бүр тодорхой болсоор байна. Хамгийн гол аюул нь эдийн засаг нэг улсаас хараат болох нөхцлийг эрх баригчид сэм сэмээр хэрэгжүүлж, Монголын эдийн засгийг олон улсаас бүрэн таслаж дөнгөлөө.

Та бид өдөр бүхэн өмнөд хөршийн эдийн засаг, худалдаа бизнесийн давамгайлал, түрэмгийллийн мэдээг уншиж байна.

Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё, давхар иргэншил олгоё, сая саяар нь авчиръя гэх уриалгууд төрийн дээд төвшнөөс ил тод сонсогдох болжээ.

1990 онд Монголын ардчилагчдын амь бие үл хайрлан тэмцэж, сэргээсэн тусгаар тогтнол бүдэгрэх, алдагдаж болзошгүй нөхцөл байдал руу эрх баригчид өдрөөс өдөрт түлхэж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж УИХ- ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой, монгол хүн бүр тунгаан бодох ёстой үгийг хэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд гадаадын банк Монголд орж ирэн энэ хуулиар дамжуулан Монгол Улсыг орд газар, баялагтай нь “Барьцаалах” эрхийг олж авах нөхцлийг хангах гэж байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн энэ заалт нь томоохон хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд нь хураагдаж, улмаар цааш дамжин зарагдаж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах аюул тулгараад байгааг УИХ-ын гишүүдэд сануулаад “Монголын талаар гадныхан эртнээс хүн нь чухал биш, газар нь чухал” гэсэн бодлого баримталж ирсэн гэдгийг анхааруулсан билээ. Би энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой санал нэг байна. Ардын намын санаачилсан хуулиас гадны банк Монголын газар нутгийг барьцаалахтай холбоотой зүйл заалтыг хасах ёстой.

Энэ бол монгол хүний ухаан санаанд буухгүй зүйл. Монгол хүнээс гармааргүй энэ мэт зүй бус санаачилга ахин хэд ч гарахыг бид хэлж мэдэхгүй. Тийм учраас сонор сэрэмжтэй байх нь юунаас ч чухал болоод байна.

Ардчилсан хувьсгалын нэгэн том ололт нь Монгол Улс хойд хөршийнхөө дагуул улс байхаа больж, Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгээ жинхэнэ утгаар нь тунхагласан явдал байсан.

Тэгвэл өнөөдөр олон улсын шинжээчид, судааачид нэгэн дуугаар Монголыг өмнөд хөршийн эдийн засгийн хяналтад бүрэн орсон хэмээн дүгнэх боллоо. Бид Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдааа хадгалах уу, алдах уу гэдэг зарчмын сонголтын өмнө тулж иржээ. Би коммунистуудын харлуулан харуулах гэж хичээдэг шиг хятадыг үзэн ядагч биш ээ. Би хятадын урт түүх, баялаг соёл, уламжлалыг хүндэтгэдэг, Хятадьн ард түмний ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанарыг хүндэлдэг. Гэхдээ бизнес эрхэлж байсан хүний хувьд аливаа худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр талдаа хоёуланд нь ашигтай тусч байж, урт удаан тогтвортой хамтын ажиллагаа, итгэлцэл бий болдгийг хатуу ойлгосон. Би Монгол Улсад гаднаас ямар нэг ачлал үзүүлэх, тусламжийн гар сунгах, халамжлахыг хүсэх, шаардахын эсрэг байдаг.

Харилцан ашигтай худалдаа, хамтын ажиллагааны төлөө бат зогсдог. Монголтой урт хугацааны, итгэлцэл төгс хамтын ажиллагаа явуулах нь тун энгийн, маш амархан. Монголоос дан ганц түүхий эд бус бэлэн бүтээгдэхүүн худалдаж ав, монгол хүнийг ажилтай байлгахад тусла. Ердөө л энэ. Хамаг дэлхийн шударга улстай хамтран, нэгдсэн эгнээг бэхжүүлж гэх төрийн дууллын үг бол бидний зарчим. Бид эрх тэгш, шударга харилцааг л эрхэмлэнэ. Үүнийг ойлгож, энэ нөхцлийг хангах хэнтэй ч болов монголчууд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих, ажиллах нөхцлийг бүх талаар хангахад бэлэн байдаг. Би үүнийг бодит хэрэг болгох, энэ зарчмыг Төрийн үйл хэрэгт хэм хэмжээ болгохын төлөө Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх гэж байна. Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон.

Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа. Эрх баригчид төрийн санхүү, хүн хүчний нөөц, давуу талаар түрий барин, цахим луйвар, олигархиудын мөнгөн дэмжлэгт дулдуйдсан байдлаар сонгуульд оролцох гэж байгаагаа бодитоор үзүүлэн бардамнахыг саяхан хийсэн ТВ шоунаас нь олон бүгдээр харлаа, ойлгож мэдэрлээ.

Ардын нам олигархи бүлэглэл, гаднаас хамааралтай бизнесийнхэнд найдаж байгаа бол би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчиддоо найдаж байна. Мөнгө дийлэх үү, монголчууд дийлэх үү гэдгийг одоо цөмөөрөө үзэцгээе.

Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтад хүрдгийг миний туршлага нотлоно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүй гэдгийг сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн. Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр - Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл, Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно.

Үе үеийн эх орончид “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн   нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавъяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно. Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол Улс мандан бадрахын төлөө бүхнээ зориулахаа андгайлъя.

Би ялвал Монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх. Бид хамтдаа чадна аа. Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ. Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найддага биш ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа! Бидний Монголчуудсэрэн мандахболтугай! Сайн үйлс дэгжин дэлгзрэх болтугай! Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататгах шийдвэрлэх чухал зорилтод хамтдаа ялъя" хэмээсэн юм.

Мөн Их хурлынхаа индрээс дотоод сонгуульд өрсөлдсөн Р.Амаржаргал, Д.Дорлигжав,   Д.Алтанхуяг нар Х.Баттулгыг дэмжиж, эв нэгдэлтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн бол АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар АН энэ удаад юу юунаас илүү эв нэгдэлтэй байж, Ардчилсан Ерөнхийлөгчтэй  болохын төлөө жирийн гишүүдтэйгээ хамтдаа тууштай зүтгэнэ хэмээв. Хуралдааны төгсгөлд АН-ынхан нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг хаалттай журмаар хэлэлцэв. Мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт шалгуулж, улмаар шаардаагатай гэж үзвэл ҮБХ-оор хэлэлцэнэ гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлж байлаа.