Урвагчдыг сайн мэдэх хүн
О.Баасанхүү
2017.03.28

Урвагчдыг сайн мэдэх хүн

Улс төрийн намуудын дунд гишүүнчлэлээрээ урваж, шарвадаг хүмүүсийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гайгүй сайн мэддэг гэнэ.

Тэрбээр “Манай намаас албан тушаал хүсэж урвасан хүмүүс Ж.Мөнхбат даргын үүдэнд өдөр бүр шахам сууж байдаг юм. Хөөрхий би тэдэнтэй өдөр болгон таардаг. Зайлуул зарим нь надаас ичээд гүлдэгнээд л явж байдаг. МАН болон МАХН хоёр нэг дэмжигчтэй болохоороо яг МАХН нь аль, МАН нь аль вэ гэдгийг хатуу барихад хэцүү.

Харин идэвхтэй явж байсан ганц нэг хүнийг МАН-ынхан албан тушаалаар урвуулж авсан нь үнэн. Гэхдээ доор нь байгаа эгэл жирийн хүмүүсийн 90 хувь нь МАХН-ын гишүүн хэвээрээ байж байгаа” хэмээн ярьжээ. Түүгээр ч зогсохгүй “Сүүлийн үед МАН-аас “Та нар минь хурдхан шиг эмх цэгцэндээ орооч. Бид МАХН-д оръё” гэж хэлж байгаа олон хүн байна.

Бүр УИХ-ын гишүүд ч байна Тодруулбал МАН-ын зургаан-гишуүн надтай уулзаад, манай намд орохоор ярьсан байгаа. Гэхдээ надтай албан бусаар яриад, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох уу, наана нь орох уу гээд л явж байна” гэжээ. Түүний дээрх ярианаас үзэхэд МАН, МАХН-ын урвагчдыг эрхэм гишүүн л илүү сайн мэддэг бололтой. Түүгээр ч зогсохгүй түүнд ихэд итгэдэг хүмүүс л О.Баасанхүү гишүүнийг бараадаж “үнэнээ” хэлж очдог болж таарах нь дээ.