Нэр дэвшигч Х.Баттулга
2017.05.16
Х.Баттулгыг хамгаалалтад авчээ
Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг батламжилж төрийн хамгаалалтад авдаг.
Энэ дагуу АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг хамгаалалтад авчээ. МАН-аас нэр дэвшигч тус намын дарга М.Энхболд нь УИХ-ын дарга учраас угаасаа төрийн тусгай хамгаалалтад байдаг юм.
Харин МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг СЕХ-ноос гурван шалтгаанаар бүртгэхээс татгалзсан учир МАХН-ын дахин нэг хүний нэрийг дэвшүүлэх боломжтой. МАХН-аас нэр дэвшигч тодормогц, нэр дэвшсэн эрхмийг мөн төрийн хамгаалалтад авах аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг СЕХ-ноос улсын хэмжээнд олон нийтэд маргааш зарлана.