Хурдан унаа өргөө цагаан гэртэй боллоо
Багийн хөгжлийн дэмжих хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачлан хэрэгжүүлж буй олон ажлууд бий. Эдгээрийн нэг нь аймаг сумын төвөөс алслагдсан, хүн ам олонтой багуудад хүрч ажиллахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь унааны асуудал байгийг соргогоор ажигласан төрийн түшээ бүсгүй багийн үйл ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай түргэн шуурхай хүргэхийг хүсч, багийн засаг дарга, багийн хүний эмч нарт 70 ширхэг мотоцикль гардуулж өглөө.
Сумын төвөөс алслагдсан болон өөр аймаг сумын нутагт отор хийж амьдардаг айл өрхүүдэд төрийн үйлчилгээ хүргэх нөхцөл боломжийг хангаж өгсөнд мотоцикль гардан авсан багийн дарга эмч нар чин сэтгэлээсээ талархаж байлаа. Эрхэм гишүүн маань газар тариалан эрхлэгч, бүлэг хоршоололын үйл ажиллагааг дэмжиж, нутгийнхаа хөрсөнд ургасан газар нутаг, уул усныхаа энергийг шингээсэн арвин их ургац авахыг ерөөж 20 ширхэг тракторын иж бүрдлийг олгож тариаланчдыг төрөөс ямагт дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улаанбаатар хотод аймгийн өдөрлөгт 10 сая төгрөг хан, лаж, хөгжимт жүжгийн театр фургон автомашин гардуулж өгөв.
Үнсын баяр наадмыг тохиолдуулан тойргийнхоо орлого багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өөрийн гэсэн орон гэргүй олуулаа амьдардаг 108 өрхөд таван ханатай иж бүрэнөргөө цагаан гэр олголоо. Гэр олгох ёслолын үеэр иргэд төрийн түшээгээс өргөө цагаан гэр гардан авч байгаадаабаярлахын сацуу олон айл өрхийн амьдралыг бодитоор өөрчилсөн үйл явдал болж байгааг ярилцаж байв.