2011.09.06
Д.Оюунхорол: Завхан аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохоор боллоо
УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн Ардчилал-МЭХ- ны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Оюунхоролтой ярилцлаа.
Зун, намрын халуун дулаан нар ээсэн налгархан өдрүүдийг тойргийн зон олныхоо дунд өнгөрүүлсэн түүний царай ялимгүй борлосон харагдана. "Нар хур тэгширсэн сайхан зун нутгаараа тойрлоо" хэмээсээр бидний яриа эхэллээ.
дунд үйлдвэрүүдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Тэс суманд Махны үйлдвэр, Тэлмэн суманд тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж үр дүнтэй ажиллаж байна. Махны үйлдвэр ашиглалтад орсноор аймгийнхаа мал махыг экспортод гарган үнэд хүргэх, малчдын хөдөлмөрийн хөлс үнэлэгдэх боломж бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Малчдын сайн дурын бүлэг хоршоо олноор байгуулагдан Швейцарийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд «Ногоон алт» төсөл 24 суманд хэрэгжиж байна. Малчид хөдөлмөрөө хоршиж амьдрах, хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэн амьдрал ахуйгаа өөд нь татах, ган зудын эрсдэлээс сэргийлэх олон ажил хэвшил болж байна. Малчдын хоршоололд орсноор дундын зээлийн сантай болж өвс хадлан тэжээлээ бэлдэж байна. Энэ төсөл хөтөлбөрт олон иргэн хамрагдаж байгаа. Аймгийнхаа 114 багийн хөгжлийг дэмжих хүрээнд 72 ширхэг мотоциклыг багийн Засаг дарга, багийн эмчийг унаажуулахад өгсөн. 10 гаруй сумын 20 гаруй багийн төвийг шинээр барьж, засварласан гээд нэрлэвэл олон ажил бий.
-Гишүүн ээ, та Завхан нутагтаа ажиллаж байна. Энэ зунжингаа ажиллалаа. Очоогүй сум байгаа юм уу, танд?
- Нар хур тэгширсэн зун, намрын сайхан өдрүүдийг нутгийн зон олныхоо дунд ажиллаж өнгөрүүллээ. Улиастай сумын зургаан баг, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Отгон гээд говийн болон хангайн бүсийн 21 суманд ажилласан. Удахгүй Сонгино, Цэцэн-Уул, Сант, Алдархааныхаа зон олонд очиж ажил, амьдралаа танилцуулж, ярьж хөөрнө өө. Чуулган завсарласан цаг хугацаанд амжиж тойрогтоо ажиллах нь төрийн түшээ хүний хувьд нэн хариуцлагатай чухал ажил. Олон түмэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсоод явж байхдаа энэ зон олныг төлөөлөн Их хурлын гишүүнээр ажиллаж байгаа утга учраа илүү мэдэрдэг.Төрийн бодлого тодорхойлолцож яваа хүн түмэн олны санал бодол, амьдрал ахуй дээр л үндэслэж асуудалд ханддаг зарчимтай.
Тиймээс чуулган завсарлахад амраад явах биш, сонгогч олныхоо дунд орж ажиллахыг л эрхэмлэдэг дээ. Ер нь итгэж сонгодог ард түмнийхээ урмыг хугалахгүй байж, урагшлан дэвжих хүсэл тэмүүлэл, амьдрал ахуйд нь жижиг гэлтгүй тус болох нь төрийн түшээ миний үүрэг юм. Амьдрал баян учраас сонгогч олны хувьд тулгамдаагүй асуудал гэж байдаггүй. Тэр бүхнийг болж өгвөл бага ч гэсэн хэмжээгээр шийдвэрлэх юмсан гэж хичээж явна. Нөгөө талаар төр, засгийн бодлого, шийдвэрийг газар дээр нь тайлбарлан таниулах ажил хийлээ. Мөн Цагдаагийн байгууллага, Баруун бүсийн агаарын довтолгооноос хамгаалах ЗХ-ний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж ажиллагсдын нийгмийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд хүчний байгууллагын ажил байдалтай танилцсан нь энэ. Манай аймагт Монгол Ардын намын «Ард түмнээ сонсох аян» өнөөдрөөс эхлээд / 6-9-ний/ гурван өдөр болно. Энэ үйл ажиллагаанд Ардын намынхаа багийг ахлан ажиллаж байна. Манай нам улс орны өнцөг булан бүрт хүрч ажиллан ард түмнийхээ ахуй амьдралтай танилцан, үнэтэй санал бодлыг нь сонсож байгаа энэ ажил ихээхэн үр дүнгээ өгч байна. Төр, засгийн удирдлага түмэн олноосоо тасарсан гэх шүүмжлэл байнга л сонсогддог. Бодит байдал дээр ч ийм л байсан. Харин манай намыг ийм үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон түмэн ам сайтай байгаа. Энэ удаа ч завханчуудаа нэг сайн сонсоод, тулгамдсан асуудал, амьдралын бэрхшээлээс нь шийдвэрлэж, томоохон заримыг нь төр, засгийн бодлогоор шийдүүлэхийн төлөө ажиллана даа.-Төрийн түшээ, сонгогч хоёрын амьд харилцаа холбоо гэж нэг юм үнэхээр чухал санагддаг. Олон нийтийн санал бодол ч төрийн түшээ хүний хийх ажлыг чиглүүлж өгдөг байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үнэхээр төр, түмний хоорондын амьд харилцааны итгэлцүүр болж ажиллах учиртай хүн бол УИХ-ын гишүүн. Би энэ зарчмыг ямагт сахиж явахыг эрмэлздэг. Өнөөдөр ард иргэд шударга ёсны тухай их ярьж байна. Улстөрийн сонгуульд оролцсон намууд амлалтаа биелүүлэх нь шударга ёсны гол хэмжүүр юм. «Бусдын аз жаргалын төлөө тэмцэж, зүтгэж, хөдөлмөрлөж бай-гаа бол тэр хүн жинхэнэ амьдарч байна» гэж нэгэн ухаантны хэлсэнчлэн шудар-га ёсны төлөө хувийн эрх ашгаа эрэмбэлэх хэрэгтэй гэж боддог. Аливаа асуудлыг жижиг гэлтгүй сонсож судалж, шийдвэрлүүлэхийн төлөө цаг заваа харамгүй зориулан ажиллаж гэмээнэ дээр хэлсэн зарчмаа биелүүлж чадна. Завханчуудын итгэлийг өвөртлөн, хууль тогтоох дээд байгууллагад гурван жил ажиллахдаа нутагтаа хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр шийдвэрлүүлсэн ажлын товч тайлангаа завханчууддаа «Сүлд» сэтгүүлээр дамжуулан хүргүүлсэн.Иргэд сонгогчид маань тайлантай танилцсан байна лээ
Уулзалтын үеэр хүмүүс урмын сайхан үг хэлж, ахмад буурлууд эцэг хүний агуу хайраар төрсөн үр хүүхдийнхээ адил үнэт сургаалаа харамгүй хэлдэг. Энэ бүхэнд эх хүний хувьд үнэхээр уярч догдолдог шүү. Тэр үг, сургаалаас би эрч хүч, их урам зориг авдаг. Энэ хэрээрээ ч төрийн түшээгээр ажилласан он жилүүддээ орон нутгийнхаа хөгжил, хүн зоны амьдрал ахуйд хувь нэмэр оруулах багагүй ажил хийсэндээ сэтгэл өег явдаг. Сүүлийн гурван жилд Завхан аймагт өмнөх арав гаруй жилд байгаагүй хөрөнгө оруулалт хийгдлээ. Миний хүчин зүтгэл,оролцоотойгоор Их-Уул сумын 10 жилийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллежийн өргөтгөл, Дөрвөлжин сумын 100 хүүхдийн дотуур байр, Тэлмэн сумын соёлын төв, Чигэстэй, Жаргалант багийн 100 хүүхдийн цэцэрлэг, аймгийн Нутгийн удирдлагын ордон гээд олон сайхан барилга байгууламж ашиглалтад орсон. Удахгүй Түдэвтэй, Тосонцэнгэл сумдын сургуулиуд ашиглалтад ороход бэлэн болоод байна.-Завхан аймагт тулгамдсан асуудал юу байна вэ. Томоохон заримаас нь нэрлэвэл?
-Амьдрал баян юм хойно тулгамдсан асуудал, бэрхшээл байлгүй яах вэ. Гэхдээ тэр бүхнийг давах боломж, нөхцөл үнэнийг хэлэхэд манай аймагт жаахан тааруухан байсан. Тэр дундаа завханчууд бидний олон жилийн хүсэл мөрөөдөл бол эрчим хүч, замын дэд бүтцийн асуудал байлаа. Завхан аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоноос хойш миний зүтгэл гаргаж шийдвэрлүүлсэн олон ажлын нэг нь эрчим хүчний асуудал байсан. Үүндээ сэтгэл нэн хангалуун явдаг даа. Үүний дүнд бидний холын мөрөөдөл биеллээ олж Завхан аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй боллоо. Гэрэл цахилгаантай болсноор иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн олон хүн ажлын байртай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.Тэлмэн суманд баригдах ДЦС нь олон хүн орлоготой ажилтай болж өөрийнхөө орлогыг бүрдүүлэх боломж бололцоог олгож байгаагаараа том хөрөнгө оруулалтын ажил болсон.2012 оны зургаан сар гэхэд станцын барилгын зарим хэсэг ашиглалтад орно.
60 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц баригдана. Концессийн хуулийн дагуу «Шинэ Азиа Майнинг групп»-тэй гэрээ байгуулан ажиллах гэж байна. Аймгийн хэмжээний тулгамдсан асуудал юу вэ гэж асуулаа. Аймгийн хэмжээнд сумдын ЗДТГ-ын контор, сургууль, соёлын төвийн барилгууд бараг бүгд 1950-1960-аад онд аж ахуйн аргаар модон хийцээр баригдсан барилгууд байдаг. Ихэнх нь мөөгөнцөрт идэгдсэн, нурж унахад бэлэн болсон учраас Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ бол аймгийн тулгамдсан асуудлуудын нэг. Тиймээс энэ асуудлыг 2012 оны төсөвт тусган шийдвэрлүүлэх чиглэлээр Засгийн газар, холбогдох яамдад санал хүргүүллээ.- Завхан нутгийнхан хөгжилд хөл нийлж алхахын тулд өөр юу нэн хэрэгцээтэй байна вэ?
-Төв суурин газрынхны хувьд орчин үед гэрэл цахилгаангүй л бол хөгжлийн тухай яриад ч утгагүй биз дээ. Энэ асуудал шийдэгдээд ирэхээр үйлдвэрлэл хөгжиж, наад зах нь малын түүхий эдээ боловсруулаад эхлэхээр малчдын амьдрал ч дагаад дээшилнэ. Тиймээс бид 2011 онд 10 гаруй сумандаа 10-110 кв-ын 800 км цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станц барьж байгууллаа. Ерөнхий далайцаар нь авч үзвэл Завхан нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бид аймаг, орон нутагтаа нийт 49,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж, их ажил өрнүүлж ажилласан. Өнгөрсөн онд гэхэд л 6.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт, 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийсэн. Мөн Тосонцэнгэл, Отгон, Цагаанхайрхан сумдын орон нутгийн удирдлагын барилгыг шинээр барьж, засварлаж, Улиастай сумын Товцог Чигэстэй багийн нутаг дэвсгэрийг холбосон дөрвөн км шороон авто замыг хатуу хучилттай болголоо. Улиастай хотод театр, Тэлмэний соёлын төв, Тосонцэнгэл, Тэс, Түдэвтэй, Нөмрөг, Отгон зэрэг сумдын сургуулийн барилга, Цагаанхайрхан,Яруу сумдад шинээр цэцэрлэгийн барилга, Улиастайд 50 ортой төрөх эмнэлэг, 30 ортой Халдвартын эмнэлэг гээд аймгийн нийт дүнгээр 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сум, багийн 108 өрхөд өргөө цагаан гэр өгч, багийн Засаг дарга,эмч нарыг унаажуулж 72 ширхэг мотоцикл, газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх хөдөлмөрийг хөнгөвчилж, 21 ширхэг бага оврын трактор олголоо. Энэ бүхэн орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуйд бодит дэмжлэг болж байгаа. Тэс сумын төвд орчин үеийн технологи бүхий Мах боловсруулах үйлдвэр байгуулж, нээлтээ хийлээ. Завхан болон баруун бүсийн хил залгаа аймгийн малчид хэрэгцээнээс илүү малынхаа махыг ОХУ-ын том зах зээл рүү гаргах гарц нээгдэж байгаа. Малчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч томоохон ажлын нэг болсон. Мөн Улиастайгаас Донойн нисэх буудал хүртэлх 35 км хатуу хучилттай зам баригдаж байна. Улиастай сумын төвд 4-5 км хатуу хучилттай зам барих хөрөнгийг шийдэж өгсөн ч өнөө хэр ажил нь эхлээгүй байгаад иргэд бухимдаж байна. Өнгөрсөн жилүүдэд аймгийн ХАА-н салбарт ч багагүй хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн баруун таван аймгийн 20 сумын 9000 малчин өрхөд 500 мянган францын буцалтгүй тусламж .олгууллаа. Аймгийн малчид тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүлэг хоршоог дэмжих зорилгоор 25 суманд дунд оврын трактор, үрлэгч, хадуур, газар тариалан эрхлэх багаж техник олгосон байх жишээтэй.-Аймгийн төвд хөгжил ямар байна вэ. Таныг Улиастай хотод багагүй ажил хийсэн гэж сонссон юм байна?
-Улиастай сум хүн ам олонтой, зургаан баг, арав гаруй мянган хүн амтай. Мөн хөдөө орон нутгаас нүүдэллэж ирэх нь нэмэгдсэн учраас харьцангуй төвлөрөл бий болж байна. Тиймээс Улиастай хотыг хөгжүүлэх стратеги бодлого гарсан. Миний хувьд, Улиастай суманд 800 хүний суудалтай театрын барилгыг шинээр барих ажлыг санаачилж, төсөвт 3.5 тэрбум төгрөг тусгуулсан. Донойн хөндийн 35 км хатуу хучилттай замыг барих хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн. Чигэстэй, Жаргалант багт 100 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдсан. Мөн Чигэстэй, Довцог багийн дөрвөн км авто замын болон халдвартын эмнэлэг, төрөх эмнэлэг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлсэн гэх мэт олон хөрөнгө оруулалт бүтээн босголтын ажлыг нэрлэж болно.-Таны хувьд аймагтаа жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр олон хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Үр дүн нь ямар байна вэ?
-Иргэд олон түмэн дээрээс юм гуйж, харж суух биш өөрсдөө юм хийж, өрхийн амьдрал, амьжиргааныхаа эх үүсвэрийг бий болгох хүсэл эрмэлзэл их байна. Иймээс тэднийхээ төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж санхүүжүүлэх, бага хүүтэй урт хугацаатай зээл олж өгөх зэргээр 30 гаруй аж ахуй нэгж, иргэдийн жижигдунд үйлдвэрүүдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Тэс суманд Махны үйлдвэр, Тэлмэн суманд тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж үр дүнтэй ажиллаж байна. Махны үйлдвэр ашиглалтад орсноор аймгийнхаа мал махыг экспортод гарган үнэд хүргэх, малчдын хөдөлмөрийн хөлс үнэлэгдэх боломж бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Малчдын сайн дурын бүлэг хоршоо олноор байгуулагдан Швейцарийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд «Ногоон алт» төсөл 24 суманд хэрэгжиж байна. Малчид хөдөлмөрөө хоршиж амьдрах, хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэн амьдрал ахуйгаа өөд нь татах, ган зудын эрсдэлээс сэргийлэх олон ажил хэвшил болж байна. Малчдын хоршоололд орсноор дундын зээлийн сантай болж өвс хадлан тэжээлээ бэлдэж байна. Энэ төсөл хөтөлбөрт олон иргэн хамрагдаж байгаа. Аймгийнхаа 114 багийн хөгжлийг дэмжих хүрээнд 72 ширхэг мотоциклыг багийн Засаг дарга, багийн эмчийг унаажуулахад өгсөн. 10 гаруй сумын 20 гаруй багийн төвийг шинээр барьж, засварласан гээд нэрлэвэл олон ажил бий.
-Оюу толгой, Таван толгойгоос илүү монгол хүний толгой Монголыг хөгжүүлэх тухай манайхан ярьдаг. Та ч мөн Монголын ирээдүйг авч явах оюутан залуусын хөгжил боловсролд багагүй анхаардаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л оюутан бүрт тэтгэлэг олгох хууль батлагдаж, та ажлын хэсгийг ахалж ажилласан байх аа?
-Монголчууд бид газрын доорх баялгаа эргэлтэд оруулснаар улсын төсөв мөнгө нэмэгдэж, хөгжил дэвшил далайцаараа эргэлтэд орох цаг ирж байна. Гагцхүү энэ бүхнийг бодит боломж болгож, амьдралд нааж авах нь төрийн мэргэн бодлого, түмэн олны хөдөлмөр зүтгэлээс шууд шалтгаална. Улс орон хөгжихөд ухаант ард түмэн минь улам тэнүүн болно гэж ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харахыг хичээж явдаг даа. Монголчууд баялагтаа эзэн байж,байгалийн баялгаас орж ирж байгаа мөнгийг ирээдүйд чиглэсэн зүйлд зарцуулах ёстой.Улсын төсөв мөнгөжихийн хэрээр энэ мөнгийг ирээдүй өөд чиглүүлэх хэрэгтэй.
Энэ утгаараа оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хууль батлагдсан нь үнэхээр нүдээ олсон чухал шийдвэр болсон. Нөгөө талаар дээд боловсрол бол улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн эх үүсвэртэй шууд хамааралтай учраас төрийн зүгээс санхүүжилт, хөрөнгө оруулалт тэтгэлгийн асуудалд нухацтай ханддаг. Чанартай дээд боловсрол эзэмших явдал нь өөрөө нийгмийн баялаг. Бид дээд боловсролын хөгжлөөрөө дэлхий нийтийн жишигт ойртох ёстой. Оюутнууд тэтгэлэгтэй болсноор сургалтын чанар сайжирч, төлбөрийн дарамт буурна. Оюутан залуучуудын суралцах урам зориг нэмэгдэж, нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь өндөржинө. Энэ бол оюутнуудад өгч байгаа сул цалин биш, үндэсний тэтгэлэг юм. Оюутнуудын мэдлэг, боловсрол олж авахад зарцуулсан хөдөлмөрийг үнэлж олгох мөнгөн урамшуулал юм. Хичээлийн жилийн үргэлжлэх 10 сарын хугацаанд нэг оюутан нийт 702.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар болсон.-Та Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал МЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Шинэ ерөнхийлөгчийн бодлого,үйл ажиллагааны шинэчлэлийг олон нийт, эмэгтэйчүүд анхааран ажиглаж байна. Эмэгтэйчүүдийн шинэчлэл, манлайллын талаар цаашид хийх ажлаасаа хуваалцана уу?
-Аливаа үүрэгт ажил хариуцлага дагуулж, ачаалал нэмдэг. Төр, засгийн эрхийг барилцаж байгаа Монголын ууган улстөрийн хүчин том намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлнэ гэдэг том хариуцлага, эмэгтэйчүүдийн маань надад хүлээлгэж буй итгэл гэж ойлгож байгаа. Холбооны Бага хурлаас нийгэм, олон түмэндээ танигдсан шилдгийн шилдэг 29 эмэгтэйг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгон үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны бодлогын шинэчлэлийг манлайлан удирдан хэрэгжүүлэх үүрэг бүхий зургаан дэд ерөнхийлөгчид” New mind” ХХК-ийн захирал Г.Идэрмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Батцэцэг, Үндэсний шинэтгэлийн хорооны даргын зөвлөх Л.Нинжжамц, «Монгол кино пикчерс» ХХК-ийн ерөнхий захирал П.Анужин, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан нар сонгогдсон. Холбоо маань уламжлал шинэчлэлийг хослуулж, дэвшилтэт санаачилгыг хөхүүлэн дэмжиж, эв нэгдлийг эрхэмлэж ажиллана.Мөн зөвхөн Ардын намын гэлтгүй Монголынхоо нийт эмэгтэйчүүдийн бүтээлч санаачилгыг дэмжиж, тэднийхээ санал бодолд үндэслэн шинэчлэлийн бодлогын зарчмаа хэрэгжүүлж ажиллана.
Эмэгтэйчүүдийн байгууллагын бүтэц зохион байгуулалт,менежмент ямар байх, орон нутгийн болон нийт эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог хэрхэн идэвхжүүлэх, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, зан үйл гээд нийгмийн хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрийг яаж үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх гэхчлэн хийх ажлаа эрэмбэлж төлөвлөсөн. Байгууллагын нүүр царай, имижийг цогцоор нь шинэчлэх, хөдөө орон нутгийн салбарыг бэхжүүлэх, эмэгтэй удирдагчдыг төрийн албанд бодлогоор байршуулан ажиллуулах, шилдэг эмэгтэй удирдагчдыг дэмжих хөгжлийн сан бүрдүүлэх гээд ажил их байна даа. Эмэгтэйчүүдийн маань суусан галт тэрэг аль эрт хөдөлсөн шүү. / Инээв/.-Эмэгтэйчүүдийн байгууллагууд, эмэгтэй удирдагчдын нэн түрүүнд анхаарал хандуулдаг нэг зүйл бол эмэгтэйчүүдээ аль болох улстөрд буюу шийдвэр гаргах түвшинд гаргах явдал байдаг. Танай холбоо ч үүнд онцгой анхаарах байх. Ер нь таны бодлоор эмэгтэйчүүд маань улстөрийн өрсөлдөөнд хэр бэлэн байдаг вэ?
-Төрийн хэрэгт хатан ухаан хаан ухааны адил хэрэгтэй байна. Нэгэнт л амьдрал дээр айл өрх үүсэхдээ хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтрал дээр үүсдэг учраас төрийн бодлогыг ч мөн хамтын оюун ухаанаар хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үздэг.Дэлхийн аль ч улсад эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор харьцуулан тогтоодог.
Монгол Улс энэ үзүүлэлтээр 187 орноос 115 дугаарт ордог. 2008 онд 76 суудалтай парламентад гуравхан эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Гэтэл эмэгтэйчүүд айл гэрт ч, албан газарт ч дандаа энгийн нарийн зүйлийг харж, зохицуулж явдаг. Гэтэл төрд эмэгтэйчүүдийн байр суурь үгүйлэгдэнэ гэдэг тэр хэрээр амьдралын нарийн ширийн орхигдоно гэсэн үг. Тийм учраас эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлж, улстөрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсролтой эмэгтэйчүүдийг гаргаж ирэхийн төлөө бид ажиллана. Эмэгтэйчүүд маань бие биесээ хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, сэтгэлгээний их өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна, Эмэгтэйчүүдийн байгууллагууд энэ тал дээр илүү түлхүү ажиллах ёстой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсож, төрийн бодлогод тусгах явдал чухал байна. 2012 оны УИХ-д олон эмэгтэй орж ирээсэй гэж би хүсдэг.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.