Автомат системээр улсын дугааар олгоно
2012.04.17

Автомат системээр улсын дугааар олгоно

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж саяхан Авто тээврийн газарт ажиллаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн билээ. Тухайлбал салбарын хууль, эрх зүйн шинэ орчныг бодитой хэрэгжүүлэх, хөдөлгөөний зохион байгуулалтыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, улсын дугаартай холбоотой давхардал, дугаар наймаалдаг асуудалд онцгой анхаарах, хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгодог системд орох ёстойг сануулсан юм.

Мөн улсын дугаар бол таны тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж буй зүйл болохоос ижил дугаартай байлаа гээд машин эвдрэхгүй, осол аваар гарахгүй гэх зүйл байхгүй гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл, Авто тээврийн газар өнөөдрөөс эхлэн шинэ сери задалж, тусгай программын дагуу санамсаргүй сонгогддог системээр бүртгэлээ явуулж эхэлсэн байна. Программыг монгол хүн зохиогоогүй гэдгийг хэлж байсан юм. Ямартай ч салбарын сайдын өгсөн үүрэг хэрэгжсээр байна.