Автомашины улсын дугаарыг автоматаар олгодог болно
2012.04.12

Автомашины улсын дугаарыг автоматаар олгодог болно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ирэх даваа гаригаас эхлэн автоматаар сонгогддог болгох юм байна. Энэ талаар Авто тээврийн газрын мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. Тус газрын Мэдээлэл, технологийн албаны дарга Н.Баттулга "Тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа байгууллага, иргэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сангийн дэлгэцээс өөрт таалагдсан дугаараа сонгон авдаг байсан. Өнөөдөр ч ийм зарчмаар ажиллаж байгаа.  Бидний одоо ашиглаж байгаа систем үүгээрээ давуу талтай гэж хэлж болно. Гэвч иргэдийн дунд энэ нь хэл ам, сөрөг ойлголтуудыг дагуулах болсон тул шинэ арга нэвтрүүлэхээр болсон" гэв. Өөрөөр хэлбэл, энэ сарын 16-наас эхлэн шинэ дугаар авах хүмүүс автоматаар дугаараа сонгох юм. Даваа гаригт  УНХ, УНЯ, УНТ гэсэн дугаарлалтаас аль нэг серийг задлах юм байна. Шинэ серид нийт 9999 ширхэг дугаар байдаг ажээ. Дашрамд дуулгахад, энэ оны эхний улиралд 18259 тээврийн хэрэгсэлд шинэ  дугаар олгожээ. 2010 онд 40813, 2011 онд 84552 тээврийн хэрэгсэл бүртгүүлсэн байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.