2020 он гэхэд Улаанбаатар замын түгжрэлгүй болох нь
2012.03.31

2020 он гэхэд Улаанбаатар замын түгжрэлгүй болох нь

Өчигдөр хуралдсан Нийс­лэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөн­хий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичиг, зуслангийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн хоршоо хөгжүүлэх дэд хөтөлбөр зэрэг Улаанбаатар хотын хөгжлийн чухал бичиг баримтуудыг хэлэлцлээ.

Нийслэлээс байгуулсан ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичгийг боловсруулснаа Засаг даргын зөвлөлийн хуралд анх удаа танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөнд оруулж буй тодотголоор Улаанбаатар хотын хөгжлийн дүр зураг 2020 он гэхэд тодорхой болсон байхаар тусгажээ.

Тухайлбал, 2020 он хүртэл Улаанбаатар хотын дотор 3000 орчим км авто зам шинээр тавих бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр одоогийн авто замын түгжрэл байхгүй болох аж. Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсон утааны асуудлыг ч ойрын 5 жилийн дотор шийдвэрлэх боломжтой гэж үзэж, Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг хязгаарлалтын бүсэд хамруулж, бүрэн шаталттай зуухны хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын тухай баримт бичгийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч, Засгийн газарт оруулах бэлтгэл хангахыг ажлын хэсгийнхэнд даалгасан.Энэхүү Ерөнхий төлөвлөгөө нь УИХ-аас хууль болон батлагдаж гарах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.